ӨМНӨ ЗҮГТ ХУР ДУУДАХ ҮЙЛИЙН ЗАРЛИГ
Өмнө зүгийн хур бороог Туул голын ойролцоо газраас, Баруун зүгийн хур бороог Тэрхийн цагаан нуур, Зүүн зүгийнхийг Хэрлэн ай саваас дуудна. Өмнө зүгийн гантай байгаа нутгуудад хур дуудах үйл, үйлийг доорх дарааллын дагуу хийнэ.
- Ямар үйл хэрэг хийх гэж буйгаа хурмаст тэнгэрт айлдан учиглаж таниулна
- Уул ус, нутаг хошуудын их эздийн уур хилэн, догширлыг нь аргадан тайлж
- Хөрст алтан дэлхийд буй рашааныг тэнгэрт буй үүлсийн их шимд хүргэн холбож, үүлнээс буцаж хур буух тэр л хурын их эргэлтийг бөхөлж, холбоно
- Хур бороог хаана хаана аль нутаг хошуудад буулгах вэ гэдгээ тунгаан айлдана
- Хурганы арьсаа сэгсэрнэ.
Үйлэнд 3, 3 тагш рашаан, далай цагаан, аагтай шаргал зэргийг хийнэ.
Өмнөговь аймаг:
1.Гурвантэс
2.Ноён
3.Сэрвэй
4.Баян-Ово
5.Баяндалай
6.Хүрмэн
7.Даланзадгад
8.Мандал-Овоо
9.Цогт-Овоо
10.Цогтцэций
11.Ханхонгор
12.Булган
13.Ханбогд
14.Мандал
Баянхонгор аймаг:
1.Гурванбулаг
2.Баянбулаг
3.Заг
4.Жаргалант
5.Галуут
6.Хүрээмарал
7.Эрдэнэцогт
8.Баян-Овоо
9.Бөмбөгөр
10.Өлзийт
11.Баацагаан
12.Жинст
13.Богд
14.Баянлиг
15.Шинэжинст
16.Баян-өндөр
17.Баянговь
Дундговь аймаг:
1. Дэрэн
2.Гурвансайхан
3.Говь Угтаал
4.Цагаандэлгэр
5.Баянжаргал
6.Өндөршил
7.Гурвансайхан
8.Саянцагаан
9.Луус
10.Сайхан овоо
11.Дэлгэрхангай
12.Хулд
13.Өлзийт
14.Адаацаг
15.Дэлгэрцог
Говь-Алтай аймаг:
1.Бугат
2.Алтай
3.Цээл
4.Цогт
5.Эрдэнэ
6.Чандмань
7.Бигэр
8.Халиун
9.Дэлгэр
Дорноговь аймаг:
1.Чойр Сүмбэр
2.Мандах
3.Хатанбулаг
4.Хөвсгөл
5.Улаанбадрах
6.Эрдэнэ
7.Өргөн
8.Сайншанд
9.Сайхандулаан
10.Айраг
11.Даланжаргалан
12.Иххэт
13.Замын-Үүд
14.Дэлгэрэх
15.Алтанширээ
ХУР БОРООГ ДУУДАН БУУЛГАХ АЛХМУУД: \Баруун зүгийн хурын үйлийн заавар\
1.Хөх тэнгэрийн дунд хур бороог хариуцдаг Хурмаст тэнгэр ямар учгаар юунд хураа татсан шалтгааныг тандаж мэдэх хэрэгтэй. Хурмаст тэнгэр хатуурхах үедээ хатуурхаж, зөөлрөн аргадуулах үедээ аргадуулдаг. Ган гачгийг тохиолгүйгээр хур бороотой он цаг мөчлөгүүд ч бий. Хамгийн тэргүүнд хурмаст тэнгэр юун хилэгнэсэн, яагааД ийнхүү хур бороогоо хураасны учрыг олж үйлээ эхэлнэ. Хурмастаа тайлан, тайтгаруулан, тахин аргадаж байж хур бороогоо гуйна. Хур бороог хурмаст тэнгэр ямар үйл хэргээр хураасныг хүмүүн зонд айлдан хэлэх хур бороог дуудах үйлэнд нэн тустай. Хур бороог Хурмаст тэнгэрээ тайлахгүй дуудвал хүрдэггүй.
2.Баруун зүгийн уул усны эздийг дуудан тайтгаруулна.
3.Хурмаст тэнгэрийн хур цагаан дуудгыг дуудаж хурганы арьсаа 4 зүг, 8 зовхис бүрт гурав гурван удаа сэгсэрнэ.
4.Хурмаст тэнгэр энэ хорвоо дэлхийд ганцхан бий. Гэхдээ энэ хорвоо дэлхийн хаана, хэрхэн хураа буулгах, огшоох, харамлах, татаж авахаа мэддэг. Хур бороо арвинаар буудаг газар орнуудад хурын гинжин хэлхээ алдран задраагүй хэвийн байдаг. Харин зарим нутаг оронд хур орохгүй байдаг нь байгаль эжийн тэнцвэр алдагдсаных. Яг л хүний судсаар урсах цус ямар нэгэн саадгүй, бартаагүй байж эд эрхтэнээ тэтгэдэг шиг хур бороо орохын тулд олон талын нөхцлүүд бүрэлдсэн байх ёстой. Хүмүүний судсын нэг хэсэгт нь боочихвол, дарчихвал нэг хэсэгтээ цусгүй, нэг хэсэгтээ хэт ихсэнэ. Яг үүнтэй адил.
Бидний дүүргэх баруун \Дэмчийн бүлийнхэн бид 4 зүгт хуваагдан хур бороо дуудах үйл хийсэн ба энэ тайлбар нь баруун зүгийн хур дуудах үйлийнх болно\ зүгийн нутаг хошуудад хэд хэдэн шалтгаанаар Хурмаст тэнгэр хураа хураасан байна. Хамгийн түрүүнд онгон дагшинаараа байх учигт газрууд бохирдож, эрчмийн хэлхээс алдарчээ. Түүхт, төрийн тахилгат уулс олны хөлд талхлагдаж, онгон дагшин байж чадахаа больсон. Үүнээс гадна нутаг хошуудын лусууд, хайрхад хилэгнэн байна. Учиг нь хогоо хаях, болох болохгүй овоодын тахилгыг зөв буруу үйлдэхэд лус савдагууд хилэгнэн байдаг. Баруун зүгийн лусууд- гол нуурын хажууд хүмүүс очиж амрахдаа хогоо хаях, усанд нь цагаан идээ хүргэх, цусаа хүргэх зэргээр буруу харьцаж лусыг ихэд хилэгнүүлэн байна. Мөн усаа уухдаа хүндэлдэггүй нь халтай байна.
Шувууд нэгэн нутаг хошуунд байгаа эрчмийг нөгөө нутаг усанд зөөх гэж амьдардаг, ийм ч зорилгоор нүүдэллэдэг. Сүүлийн хавруудад аяны шувууд, усны шувууд, загас цөөрсөн байна. Эдгээр шалтгаанаар Хурмаст тэнгэр хураа хураасан байна.
1.Иймээс баруун зүгийн нутаг хошуудын эздийг дуудан тайтгаруулан баясгах хэрэгтэй. Үүний дараагаар хурмаст тэнгэрээ тайлан тайтгаруулан аргадах учиртай. Тэгж байж олон лусын, хурмастын, олон савдагуудын, мөн байгалийн их эрчмийн хилэнг тайтгаруулан тэнцвэрийг тогтооно.
2.Үүний дараа хурмаст тэнгэрийн цагаан дуудлагыг дуудна.
3.Тэгсний дараа хур борооны хэлхээт их эргэлтийг бөхөлнө. Гол мөрний ус ууршиж үүл болон үүлс нь хурааж буцааж хур болгон буулгадаг хэлхээт эргэлтийг сэргээн бэхжүүлнэ.
Наран үр баруун зүгийн уул усны эздийг дууд. Тэгээд эздийг аргадан тайтгаруулахыг Цагаан үр дүүргэнэ. Хатан үр хурын эргэлтийн хэлхээг бөхөл. Үүний ардуур хамтаар хурмастын цагаан дуудлагыг дуудан хураа дүүргэнэ. Адаг сүүлд нь хуй салхиараа баруунаасаа зүүн хүртэл хур бороогоо даялуулна. Өвгөн би шогшиж Хурмаст тэнгэрийн өвгүдийг тайлах үйлээ дүүргэе. Та 3 дараалан үйлээ дүүргээд намайг дуудаарай.
Үйлээ дүүгээд нуураа ажихад цагаан тольтоо нь ихэссэн байв. Баруун урд тэнгэрийн хаяанаас үүлс боссон байлаа. Ингэж үүлс босох нь бороо орохын шинж юм.
ЛУСЫН ЦАГААН ДУУДЛАГА
Хурганы арьсны тэргүүн талыг нь баруун гартаа барьж, 2 гар дээрээ дэлгэн дуудлагаа хэлнэ.
Баруун хойшоо хараад
Хур буяныг даллан буулгагч
Хурмаст тэнгэр эцэг танаа
Хөх Монголын үрс нь бид
Хөрст алтан далхийн үрс нь бид
Зудын хэцүү зуншлагын халуунд буй
Хүмүүн зоныхоо өмнөөс
Хурганы арьсаа барин гуйя
Хурмаст тэнгэр эцэг минь
Хур хишгээ буулгаж болгоо
Хур хишгээ буулгаж болгоо
Хур хишгээ буулгаж болгоо гээд 3 удаа сэгсэрнэ
Чанх баруун тийшээ хараад
Лус тивт хатад минь
хатуу жарлигт хаад минь
Арвин рашаадын булагт
Арван цагаан хишигт лусын их өвгүддөө
Хур борооны хуйлран буух хурдыг
Хуйлруулж нэгэн буулгаж болгоо
Рашаан мөрнөө урсгаж болгоо
Нуур усаа тэтгэж болгоо,
Намагт голоо урсгаж болгоо
Найман зүгтээ хур бороог даллаж болгоо гээд 3 удаа сэгсэрнэ
Өмнө зүг рүү хараад
Үүдэн их тэнгэр минь
Үүлэн их чөлөө минь
Үндэст модыг унаалж хайрла
Өвс ногоог ургуулж хайрла
Ногоон их зүлгээ дэлгэж болгоо
Рашаант ундаргаа арвижуулж болгоо
Гангын халууныг тайлж болгоо
Наран их хүчийг өршөөж болгоо
Найман зүгтээ хур бороог буулгаж хайрла гэж 3 удаа сэгсэрнэ
Зүүн өмнө зүг рүү хараад
Зүсэр бороог соёрхож хайрла
Зүлэг модоо ургуулж хайрла
Аадар бороог нижигнүүлж хайрла 
Аянгат цахилгаанаа буулгаж хайрла
Ертөнцийг ундаалж болгоо
Хөх Монголдоо хур бороогоо хайрлаарай
Зүүн өмнө зүгийн эзэд минь ээ
Наран ургах зүгийн хайрхад минь ээ гэж 3 удаа сэгсэрнэ.
Зүүн зүг рүү хараад
Наран их Эцэг минь
Саран их Эжий минь
Уулсын өндөр усны ундарга 
Нуурын их эздийг ундаалах
Нэгэн хураа буулгаж хайрлаа
Наран ургах зүгийн өвгөддөө
Наран ургах зүгийн Тэнгэрүүддээ
Хурган их арьсаараа хур бороогоо даллаж болгооё гээд 3 удаа сэтгсэрнэ.
Зүүн хойшоо хараад
Чадалт их өвгүд минь
Шүтээнт их хайрхад минь
Шүншлэгт их уулс минь
Хөвч тайгын их эзэд минь
Хүмүүн зоны элгэндээ
Хур бороогоо буулгаж хайрлаа 3 удаа сэгсэрнэ.
Хойд зүг рүү хараад
Хоймор заларсан уулсдаа
Хотол түшиглэсэн хангайддаа
Эдийн их эзэд минь
Хүчит их өвгүд минь
Уулс усандаа урсах их усаа буулгаж хайрла
Тэнгэрийн их хурыг даллаж нэгэн дуудъя
Таван хошуу малаа идээшлүүлж нэгэн болгооё
Хангайн их моддоо ундаалж нэгэн болгооё
Хан тэнгэрийн үүлсийг даллаж нэгэн болгооё
Хурмаст тэнгэрийн хурыг шивнэж нэгэн үлдээе
Хоймор зүгийн нутагт минь хур бороо асгаран буугээ 3 удаа сэгсэрнэ. Ингээд
99 тэнгэр минь
Наран их ертөнц минь
Саран их тив минь
Таван тивийн өвгөд минь
Ган гачигт уулсаа ундаалж хайрла
Хүмүүн зондоо хураа буулгаж болгоо
Хөрст алтан дэлхийдээ хур бороог даллан буулгаач гээд 9 удаа нар зөв хурганы арьсаараа даллан 3 удаа тосон авна.
Бид энэ ёсоор 4 зүгт хуваагдан хурын үйлээ дүүргэсэн.
ӨГИЙ НУУРТ ХУР ДУУДСАН ҮЙЛИЙН ТОВЧООН     6 сарын 29
Өгий нуур гэдэг нэр бол Өгье гэсэн утгаас гаралтай. Тэнгэрийн алдар суут хатан эжийдийн дунд эртний их өндөр эжий буюу Өхий буурал эжийн алдарт нийцсэн Өгий нуур буй. Эл нуур нь Өхий хатан эЭжийн хайр энэрэл шиг бүхий л үрсийг ирэхэд нь хатан хүмүүний ааль зантай, өгөөмөр сэтгэлтэй эхийн их хайр шингэсэн байдаг рашаан нуур юм. Өхий буурал эжий бол олон өвгөд, онгод шүтээдийн эжий бөгөөд өдий хүртэл Тэнгэртээ оршин байдаг. Тийм учраас Өхий буурал хатны Өгий цагаан нуур гэж тэнгэрт суу алдар нь оршин буй.  Өхий буурал эжийгээс урьдаар энэ нуурийг Өлгий цагаан нуур гэдэг байсан. Өлгий гэдэг нэр нь энэ нутаг хошуудын үрсийг тэтгэн, тэднийг шиг өлгий мэт дэвсэн, тосон угтддаг нуур байсантай холбодог. Энэ нуурыг ажвал яг л өлгий шиг дэлгэмэл бий. Зах хил хүрээгээр нь боргио савслагатай, тольтоот мөнгөн хүйгээр нь танан цагаан гэрэл тогтсон байдаг. Тийм учраас Өгий цагаан нуур гэж айлддаг. Юуг өгдөг вэ? Энэ нуур бол өвлийн цагаар ундаалга рашаадаа дотогш хумилгүйгээр тогтоон хөлддөг. Зарим нуур рашаанаа дотогш татан хөлддөг. Энэ нууранд ан амьтад уул нурууд, толгодыг гэтлэн ирж, рашаан хүртдэг учраас рашаанаа татдаггүй. Мөн хур бороог дуудан байдаг нуур. Үйлийн төгсгөлд Өгий цагаан нуурын тольтооны цагаан манан, цагаан өнгийн эрчим ихэсч, баруунаас үүл боссон байлаа. Үйл дуусмагц рашаан, цай, сүүн өргөлөө Хурмаст тэнгэртээ өргөсөн.