1. НАРАН ЭЭЖИЙН АМИИЙГ ТЭТГЭХ ҮЙЛ:
Наран ээжийнхээ хүч тэнхээг нэмж, наран ээжийн амь, наран их тивийн өвгөдийг тэнхээжүүлэн нарны их тахилгыг дүүргэж 3 сарын 23-ны гаргаас эхлэн наран ээжийн үйл хэргийн их хүчийг ард олон, тив дэлхийд түгээн дамнуулах үйл хэргийг өрнүүлэх зорилготойгоор энэ үйлийг дүүргэсэн. Наран уулын цаагуур орох агшинд буюу нар сар тэнгэрт зэрэг гэрэлтэж буй ахуйд наран ээжийн амийг тэтгэх үйлийг хийсэн. Үйлийн өмнө наран ээжийн амийг тэтгэх төв гал, дөрвөн зүг найман зовхисын эздийн амийг тэтгэх 8 гал бадраасан. Баянзүрх хайрхны тахилтай оройн чанх харалдаа 108 модоор бадраасан галан өргөл, шар тосон өргөл, цагаан идээн өргөлийг наран их тивийн эздэд засч бэлдсэн. Буурал аав Наран ээжийг төв гал дээр урин залж, төв галыг тойрон бадраасан 8 гал дээр 8 үр найман зүгийн эздийг урин залж дуудан буулгаж, амийг нь тэтгэн хүч тэнхээг нь нэмэн өгөх үйлийг дүүргэсэн. Наран эжий өөрийн дагуул 108 оршихуйн эздээ дагуулан ирж галан өргөлийг хүртээлгэн хүч тэнхээг нь нэмэгдүүлж, баясгах агшинд бид шар тосоор өргөлийн галыг улам бадамлуулж, тэдний хүч тэнхээг сэлбэн тэнхээжүүлсэн. Үйлийн төгсгөлд галан өргөлийн гал дээр аав дүрээ буулган дүрсжүүлсэн.

2. 16 НИЙГМИЙН 550 БУГШМАЛ ГЭМИЙГ ДАРАХ ХАР НҮХНИЙ ҮЙЛ:
Нөмрөгтний үйл гэж нэрлэгдсэн энэ үйлээр харуй бүрийд хорвоо дэлхийн хар гэсэн бүхэнтэй дайтан тэмцэх хатуу ширүүн дайныг өрнүүлсэн. Энэ үйлийг нарны үйлийг дүүргэсний дараа, нарны үйл хийсэн газраас 20 алхмын зайтай дүүргэсэн. Үйлийн өмнө 1 алд чулуун хүрээ, дотор нь үнэртний хүрээ, дотор нь шар тосон хүрээ татаад хүрээдийн дотор талд хар хялгасан дээсээр хар нүхний хасыг илэрхийлсэн хуйлраат тойргийг татсан. Гурвалсан хүрээний дотор талд, хойморт нь нүүрс, анар, хар мана чулуун өргөлийг тавиад, хар нүхний голд шар тостой хамт хар нүхний хаалгыг нээх эрх бүхий буурал аавын хар чулууг байрлуулсан. Хар нүхний хасын дүрс дээр галаа зэхсэн. Галыг тойроод 5 нөмрөгтөн хүрээ үүсгэн суусан ба хүрээний аманд хамгаалалтын нэг гал өрдөн баруун зүүн талд Мөөгий, Нараа хоёр өвгөдтэйгээ хамтран нөмрөгтний үйл хэргийн хамгаалалтанд суусан.

Нөмрөгтөн нар:
Хатан үр
Цагаан үр
Мичид гялбаа
Баяр үр
Буурал аав
 
Deep space star field with black hole.