Ерэн есөн их тэнгэрт нь
Номтын хөх тэнгэр оршвой
Номтын хөх тэнгэртээ
Эл гучин гурван баатар оршвойГучин гурван баатрууд нь
Ард олны арвин ухаантнуудын
Төрт ёсны түүхт улбааны
Амин нэгэн хэлхээс болж
Алтан утсан сүлжээсийн
Аргамж болон оршсон түүхтэйНомтын хөх тэнгэрийн
Гучин гурван баатар болбоос
Аядуу зөөлөн эвсэг даруу
Ачит үйлсийн ухааны оройд
Төрт улс бүрийн түүчээ магнайд
Түүхийн улбаанд оршиж байсан юмТүмэн олон үрсийн оюуныг нээгч
Төгөлдөр амин судруудыг хамгаалагч
Гучин гурван дайны их үйлтэй
Дайчин гучин гурван өвгөд оршвойАлтан өлгий нь хүмүүн биед нь оршсон
Ачит энэ хөндийд, аглаг тив дэлхийд
Дайнд сэлмээ сугалж, уухайгаа өргөж
Ард олныхоо амар амгалангийн төлөө
Ахуйт төрийнхөө босоо оршихуйн төлөө
Амин энэ дэлхийн хөх зүрхний төлөө
Хатан зориг, халуун амиа
Урсган байж тэмцсэн түүхтэйсэн билээГучин гурван баатар үгүйгээр
Номтын тэнгэр хаа оршихсон билээ
Гучин гурван дайчид нь үгүйгээр
Номтын тэнгэр хаана мөнхрөхсөн билээГучин гурван баатар эрсийн
Хүлэг нь шандаст хурдан
Үг нь яруу төгөлдөр
Илд нь онч мэргэн
Ухаан нь уужим цэлгэр билээГучин гурван баатрын
Гучин гурван хайхамшигт түүх
Агуу энэ судартаа багтаж
Алтан, мөнгөн, амин гурван хэлхээний
Гурвын тоо, гурвалын их учгийг
Бэлгэдэн байж бууж буй юмГучин гурван эл баатрууд
Тив дэлхий хөрст газартаа
Түүхээ үлдээсэн нь цөөхөн ч
Түмэндээ хийсэн үйлс нь арвин билээХөг эгшгээ өргөж
Хурц илдээ далайж
Хурдан хүлгээ ташуурдаж
Хүйн залгамжит ертөнцөд
Хүмүүн зоны алтан ухаан
Төрийн суу билгийг дээдлэн мөнхөлж
Хамгаалан орших чадал тэнхээт
Чансаа хүлэгт гучин гурван баатар
Чандмань хөрстөд ийн заларч байнаУухайн дууны хөг аялгуугаар
Урам зоригоо бадраан сэргээж
Адуу янцгаан тургилах дуунаар
Амин хүсэл өөдөө жигүүрлэсэнДайчин гучин гурван баатрыг
Далай тэнгис, тив дэлхий
Уул нурууд, ургамал модод
Ус амьтан эл бүгд сонордтугай
Толгойтой бүхэн мэдтүгэй
Дайнд шогших дархан ухааныг өвлөтүгэй
Далайг зүсээд гарах эрдэм чадлыг хайрлатугайСэтгэлийн халуун, үгийн хурцаар
Сийлэгдэх олон түүх нь оршвой
Төөрөг тавилангийн түмэн нугачаанд
Дайны гал оршин буцалж байдаг юмНүдэнд үл үзэгдэвч
Дайны зүрх цохилж байдаг юм
Гарт үл баригдавч
Дайны илд хурцаа мэдрүүлж байдаг юмХар муутай хатгалдан дайтаж
Хатуу бэрхийг даван туулж
Халуун галд хамт шатаж
Хүйтэн мөсөнд цуг хөлдөж
Улаан шуургыг зөрөн туугдаж
Урсгалт усыг сөрөн хөвж
Энэ л гучин гурван баатрууд
Үйлээ дүүргэж явсан түүхтэйсэн билээГал, ус, ухаан гурвын уялдлагаар нь
Гай бүхнийг дарсан гучин гурван баатар
Гал, ус, ухаан гурвын нэгдлээр
Ган бат эв овын гагнаасыг
Бөхөлж үлдээсэн түүхтэйГал, ус, ухаан гурвын уялдлагаар
Алтан эл хөрстийг бүтнээр нь
Авч үлдсэн түүхтэйсэн билээ
Гал, ус, ухаан гурвын дээдээр
Хүмүүн зоныг тархитай нь үлдээсэн
Ухаан мэдлэгтэй нь мөнхрөөсөн
Агужим хэрнээ аугаа түүхтэй
Гучин гурван баатрууд билээХүлгээ унаад аянд мордсон ч
Үрсээ үнэрлээд явах хувьтай
Дайны хатуу дэгийн дор
Дайчин тэнгэрийн зарлигт үйлсээ
Дальдраа нь үгүй дүүргэсэн түүхтэй билээЗэр зэвсэг илд бамбайгаа
Зэхэн байж, эдлэн хэрэглэж
Зүхэлт дайснаа даран номхруулсан
Зүйрлэшгүй ачтай гавьяатнууд билээТөө хэрийн махан биетэй ч
Түмэн олныхоо төлөө үйлээ дүүргэсэн
Төвшин амгалан аавын үрс
Эцгийн голомтын галыг залгасан
Эрийн хийморийг босоо оршоосон билээМянгантай, түмэнтэй, бумантай жилийн түүхтэй
Баатар эрсийн түүхийг сонордоцгоо
Үрс хойчисдоо сонордсон бүхнээ өвлүүлцгээУяхан замбуутивийн хүмүүн үрс минь
Ухаан үгүйгээр хаана хүрэх билээ
Үгийн угийг үед нь
Үгийн үйлийг удамд нь
Эцгийн галыг үрд нь
Эхийн хайрыг үрсэд нь хүргэцгээ, үрсХалуун галыг улаан гараараа атгаад суух чадалтай
Хахир өвлийн жаврыг махан биеэрээ туулах хаттай
Холын газрыг хоёр хөлөөрөө туулах тэнхээтэй
Дайны хэцүү бэрхийг ухаан мэдлэгээрээ
Даваад гарах эрдэмтэй болоорой үрс миньГучин гурван өөр амин чанарууд
Гучин гурван өөр ухаан билгүүд
Гучин гурван үндэс угсааны
Гучин гурван овог отгийн
Гучин гурван баатар эрсийн
Ухаан билигт сөгдөн мөргөе дөөБААТАР ХҮМҮҮН ГЭЖ
Дайны ухааныг үрдээ үлдээх чадалтай
Эрийн зоригийг зүрхэндээ бөхөлсөн
Эрэмгий дайчин суу ухаантнуудыг хэлэх билээЗэвсгийн ухааныг гаргууд эзэмшиж
Зэрэглээт үйлсийг тунгаах чадалтай
Зүглээд ирсэн хортон дайснуудыг
Хумхын тоос мэт сийчээд гарах
Хүчин зоригт баатар эрс нь билээЭцгийн ухааныг өвлөөд үлдсэн
Өвгөдийн сургаалыг тэргүүндээ шингээсэн
Барын зүрхтэй, баатрын алхаатай
Ирвэсийн хурдтай, элээн дэвэлттэй
Шонхрын нүдтэй, шар шувууны хараатай
Шавилхан олноо хамгаалаад явах чадалтХатуу, халуун, хүйтэн гурвыг
Туулаад гарах тэнхээтэй
Тэртээх алсын ухаантай
Тэнүүн өвгөдийн үр сад
Гучин бээрийн цаадхыг
Гүйлгээд харах тэнхээтэй
Гурван гүрний цаадах хэргийг
Мэдрээд суух чадалтайАрга билгийн шидийн хүчийг
Тэнцүүлэн хэрэглэж чадахуйц
Тэнгэрийн ухаант, хөрстийн биет
Тэвчээр нь хад чулуу мэт
Тэнхээт үрсийг БААТАР хэмээхсүгэйТэргүүнээ гудайлгах эрхгүй
Тамгаа харуулах учиргүй
Тоонот гэрийг түшин явах чадалт
Тэнүүн ухаантай тэнэгэр амгалан
Төвшин эрсийг БААТАР хэмээхсүгэйЧин үнэнийг цээжиндээ наасан
Чадал ихт чансаат хүлэгт
Ардын ухааныг дээдлэн явах заяат
Баатар хүмүүн бүтэж буй нь энэ юм
Хад чулууг хага бутлан нурааж
Ган сэлмийг гархи болгох бяртай
Бөө ухааныг дээдэлсэн
Бөх зөн нь арвидсан
Тэнгэр заяат үрсийг БААТАР хэмээхсүгэйНОМТЫН ТЭНГЭРИЙН ДЭМЧИЙН ӨРГӨӨ
2017-09-06