Хөх Монгол цэргүүдийн сүнс оршиж байсан 8 газрын үйлийг хийж, үе үеийн өндөр өвгөдийн сүнсийг чөлөөлж, сэрээж, сэргээж, хүчжүүлж Тэнгэрт гаргасан. Тэр 8 дайн тулааны цаг үеийг доор оруулъя.  

1. Өгөдэй хааны үеийн дайн байлдаан
2. Амарсанаа, Даваач нарын үеийн дайн, тулаан
3. Абтай сайн хааны үеийн дайн
4. Хубилай хааны Япон руу довтолсон их дайн
5. Айн Жалудын тулаан
6. Халх голын чөлөөлөх дайн
7. Энх-Амгалан хаан Галданбошигт хаан нарын тулаан
8. 13-р зууны өмнөх үеийн дайн тулаан, үймээн самуун.

Энэ үйлийг Дэмчийн өргөөнийхөн бүгд нийлж, 8 их галыг бадрааж, бүх зэр зэвсгээ ашиглан, Тэнгэрээс Чингис хаанаар удирдуулан хийсэн.

2018 оны 5-р сарын 20-ны өдөр