2018-04-01
     Галын тахилгын үйл хэрэг үрсийн өргөө гэрийн гал голомтыг өндөр тэнгэрт орших удмын өвгүдийн гал голомттой эрчмийн холбоосоор холбох зорилготой хийдэг. Галын их тахилгын намар хавартаа улаач хүмүүн заавал дүүргэх учиртай. Ингэснээрээ үрсийн болохгүй байгаа үйл хэрэг, удам угсаанд өрнөн байгаа үйл хэргийг цэгцлэн удам угсааны болоод өөрийн гал голомтын үрсийн ажил үйлс, хишиг буянг дэлгэрүүлэн арвидуулах, саад тотгорыг арилгах үйлсүүд өрнөдөг. Шинийн 2, 15, 18 -ны өдөр. Ховорхон өвгүд 21-нд байж болно. Бүрэнхийгээр саран эжийн ивгээлд тахиж болдог. Мөн зарим удам, лусын өвгүдүүд өөр гариг товлон нарнаар дүүргэж болдог. Аль өдөр нь юу юугаар хэрхэн тахихыг удмын буурлууд айлдан хэлнэ. Гал голомтын эзэд, догшин сахиусууд, бурхадууд, буурал онгодууд, эзэд бүхэн балчир үрс бүрийн гал голомтод байдаг. Эдгээрийг хөг аялгуу, эрчим тэнхээ тамираараа дэмнэн баясгана.
     Хамгийн түрүүнд өргөө гэрийн болон удмын бүхий л үрсийг учиглуулан нэгдүүлсэн байх хэрэгтэй байдаг. Удам угсааны галын тахилга бол удмын бүхий л үрсийг нэгдүүлнэ. Өргөө гэрийнх бол тухай гэрийн бүхий л үрс галын тахилганд эзэн биеэрээ байлцана. Эдгээр үрсийг цуглуулан хуруулж галын их эзэд өвгүдээ буулган галын их тахилгаа хэрхэн яаж эхлэх, хэрхэн яаж дүүргэхээ асуудаг.
     Дараа нь гал голомтыг ихэвчлэн гал голомтын тэргүүн үрсийн нутаг хошуунд, эсвэл тэтгэн дэмнэсэн уул усны дэргэд, ахмад хүмүүний ээлтэй нутаг усанд очиж хээр гарч дүүргэдэг. Ханат дөрвөлжин өргөөнд тахидаггүй. Хээр гарч байж л дүүргэдэг жаягтай. Үйлийн дарааллыг хэлье.
     1. Гал голомтоо тахиж байгаа үрсийг нэр алдраар нь галын их эзэддээ таниулдаг. Тиймээс бүхий л үрс гал голомтын их сууринд ёроолд нэрсээ шившсэн шар тосыг тавина. 
     2. Түүдгээ ноён баруун талаас нь хатан зүүн талаас нь бадраана.Ингэж бадраахаар галын их эздийг урин дуудаж, галын эздийг суулган буулгаж, тэднийг тэтгэн үйл хэргээ эхлүүлнэ.
     3. Тэнгэр байгаа удам угсааны болон гал голомтын эзэдтэйгээ түүдгээ холбон хишиг буянаа дуудан даллана. 
     4. Хишиг буянаа тосч авахын тулд гал голомтын их эздийг хөгжөөн баясан дэмнэж хөг аялгуу, бүжиг наадмын үйлдэнэ. Ерөөл магтаалаа айлдана. Энэ үед гал голомтын эзэд улаач үрсэд бууж ирнэ. Бууж ирэхгүй ч байж болно. 
     5. Тэр гал голомтод ямар ямар идээг хэрхэн өргөн барьж байна. Өргөж байгаа эдээ үрс бүр хувааж овог нэрээ шившин хэн гэдэг эзэнд юуг яагаад өргөж байгаагаа айлдан өргүүлнэ. Хишиг буян дуудах үр, үйл хэрэг манлайлах үр, үйл хэргийг тэтгэх үр гээд үр бүгдээ хувааж гал галомтонд өргүүлэх эдүүдээ өргүүлнэ. Өргөж буй эдээ амилуулна. Хишиг буянаа даллан дуудах учгаар өргөө гэрийн тэргүүний бүс хэрэгтэй. Тэргүүн хөө хуягтайгаа, дээлтэйгээ байх ёстой. Хишиг буян арвидуулдаг. Хишиг буян гэдэг даг ганц зоос ембуу, идээ ундаагаар хязгаарлагддаггүй. 
     6. Уул усны эздэд заавал идээ ундаагаа өргөх ёстой. Дал 4 өндөр, цагаан идээ, сүүлээ хангайдаа өргөнө. Өргөхдөө мөн л өөрсдийн овог нэрээ дуулгаж хэн гэдэг эзэнд өргөж байгаагаа дуулган өргөнө. Идээгээ тэр овогтой тэр жилтэй үрс нь дээд тэнгэрийн тэр өвгүддээ, хэнд нь барин өргөж байгаагаа таниулан магтан ерөөж тэнгэртээ өргөж хээр үлдээдэг.
     7. Түүдгээ манаад дүүрэхээрээ түгээлээ өргөө гэртээ дээдлэн хэрэглэнэ. Тэр түгээлээ ашиглан үнэртнээр галаа бадраана. 
     Хориглох зүйлс: Галд хутга мэс ойртуулахгүй. Галын хажууд мод цавчихгүй, хугалахгүй. Галд мах, сархад өргөхгүй. Галдаа арц, ганга, шар тос, торго, чанасан сүүлийг өргөж болдог