ҮЙЛИЙН ЗАРЛИГ
За бүлийн үйлд тухайн бүлд орсон үр бүр заавал явах ёстой гэдгийг Дэнсийн тэнгэрийн Дээдэс хатуу анхаарууллаа. Үүнийг анхаарч, ямар нэгэн байдлаар алба ажлаа зохицуулан бүлийн үйл хэрэгт идэвхтэй оролцоно уу. Эс тэгвээс Тэнгэрийн өвгөд уг бүлийг хамтын хариуцлага дор нэгдэж чадаагүй гэж үзэж, үйл хийхээр очсон үрсэд нь ч үйл хийх эрх өгөхгүй байгааг анхаарна уу.
Тамган бүлийн 3 үрс бид Хэлмэрч аав, нэгэн түшээгийн хамт Наран ээжийн хамгаалалтын өвгөдийг сэрээх, Саран ээжийн өвгөдөд хүч тэнхээ өгөх 2 үйлийг өчигдөр Баянзүрх хайрхан ба Хар усан тохойд очиж дүүргэлээ.
Үйлийн төлөвлөгөө гаргахын өмнө бидний зүгээс тархи оюунаа бэлдэх, уншиж судлах, таньж мэдэх, тодруулах хэд хэдэн ажил байгаа учир эхлээд ямар зүйлийг хэн, хэн хариуцаж бэлэн болгохыг энд хуваарилъя.
1. 99 одон гэрийн алдрыг олж мэдэх - хариуцагч Баясгалан,
2. Хөх Монгол цэргүүд нойрсон буй 8 газрыг олж мэдэх - хариуцагч Мэргэн /14 хоногийн хугацаатай/,
3. Уулс нуруудын хасын их эргэлтэт 55 газар оргил хайрхдыг олох - хариуцагч Баяраа /14 хоногийн дотор/,
4. Улаан номд орсон, устаж үгүй болох гэж байгаа ан амьтдын нэрсийг олж мэдэх - хариуцагч Гүж, /7 хоногийн хугацаатай/,
5. Махан биеийн булчирхайдтай холбогдох одон гэрийн торлогийн байршлуудыг махан бие дээр хаана, хаана оршдогийг олж мэдэх - хариуцагч Баясгалан,
6. Эрт цагийн тахилгуудын тухай мэдээлэл цуглуулах - хариуцагч Ганхүү /14 хоногийн дотор/,
7. Лусын 8 аймгийн байршлыг олох - хариуцагч Баяраа /7 хоногийн хугацаатай/,
8. Дэлхийн од эрхсийн 8 их торлогийн байршилт газруудыг олж мэдэх - хариуцагч Баясгалан,
9. Эсгий суурин дээр ховордсон амьтдын дүрийг эсгийгээр хийж байршуулах - хариуцагч Гүж.
Ирэх сарын шинийн 1-нд нарны их тахилга, шинийн 15-нд сарны их тахилга, шинийн 22-нд наран сарны хүч, хэм тэнцүүлэх барилдлагын үйл хэргүүдийг тус тус дүүргэнэ.
Хуй салхины үйл, аянга хур борооны үйлийг ойрын 7 өдрүүдэд хийнэ. Боломжтой өдрүүдээ хэлнэ үү. Тус, тусад нь хийнэ.
Зарлиг ёсоор Тамган бүлийн үрс бид Тэнгэрээс өгөгдсөн бүх даалгаврыг судлан биелүүлж, 2018 оны 6-р сарын 22-ны өмнө амжиж холбогдох бүх үйлийг хийж дүүргэсэн.