Атийл хаан судар нь бидний өвөг дээдэс болох Хүн эзэнт гүрний их хаадуудын онгодууд өөрсдөө бууж ирж хэлж бичүүлсэн түүх бөгөөд энэ сударт Атийл хаан түүний хаан их хөвгүүд Эллааг, Чингиз, Эрнааг нар төрт их улсаа хэрхэн жолоодож явсан, ард түмнээ хэрхэн дээдэлж сайн сайхан амьдруулж байсан, мөн ирээдүйн үрс хойчис нь болох бидний өнөөгийн амар тайван амьдралын төлөө хэрхэн тэмцэж тулалдаж явсан, эх дэлхий, газар шороогоо хэрхэн бидэнд эд баялагтай нь хамгаалж авч үлдээсэн тухайгаа өгүүлсэн хаадын их түүх юм. Атийл хаан Тэнгэр Эцгийн шалуурт тэнцээд ард түмнээ дэлхийн цээжин дээр 600 жил дайн дажингүй, амар амгалан, энх тунх байлгах эрхийг авсныхаа дараа ард түмэндээ хандан хэлсэн айлтгалаас нь хэсэглэн оруулъя. 

Сонордтугай, Мэдэхтүгэй, Мэлмийдэхтүгэй
Гурван их баатар жанжин \3 хан хүү нь\
Нэгэн эгэл гоо хатан \охин нь\
Түмэн их суу ухааны өвт үрс
Төгөлдөр баян ухааны далайт
Буман сайхан, түмэн дэлгэрүүлэлтэт эрдэнэ мэт
Буян, заяа хоёроо даан явах чадалт
Өргөн эл замбуулинд
Өөрийн гэсэн нэрээ үлдээх
Хүч нь их хүмүүн оройдоо залагдах
Тэнхээт бяцхан үрс минь
Тэвчээр шалгах эл даалгаврыг давж чадлаа
Эгэлгүй ганцхан биднийг биш
Эрээнтэй, бараантай хөх улсыг минь шалган гарлаа

Баатар сэтгэлээрээ
Бадрангуй зоригоороо
Түмэн хурц мэлмийгээрээ
Тэнгэр Эцэг биднийг шүүж
Хаадын хаадууд нь харан суусан юм

Хөх тэнгэрээс нь заяагдсан ихэр хоёр луу
Хүмүүн заяаг нь хайрласан
Дэлхий эжий, Тэнгэр эцэг бүгд л
Хайр энэрлээ бидэнд хүргэлээ

Жаргах хүслэнтэй зургаан зуун хаврыг даатгуулж чадлаа
Заяа тавилан ихтэй зургаан зуун хаврыг бид дээдэлж чадлаа
Түмэн их улсаа түүхтэй нь үлдээж чадлаа
Баатар их хүслээ бардам бид хамгаалж чадлаа

Санаа сэтгэлээ бид хурааж чадлаа
Сарних сэтгэлээ бид тогтоож чадлаа
Хүмүүн алтан заяаг олсон үрс бүхэн
Хөрст алтан дэлхийгээ дээдэлтүгэй хэмээж
Хөх тэнгэрээс бидэнд зарлиг болон буулаа

Сонордтугай, Мэлмийдэхтүгэй, Бодохтугай
“Атийл хаан” судрын Атийл хааны айлтгалаас
2014 он