Манай өвгөд дээдэс эрт үеэс эхлэн хүн төрөлхтний соёлын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулж, эрдэм мэдлэгт, ёс дэгт нийхэмүүдийг цогцлоон бий болгож, аливаа болохгүй, бүтэхгүй хар муу муухай зүйлсийг даран устгах, ариун цагаан, сайн сайхан үйлсийг дэлгэрүүлэн түгээх эрдэм, мэдлэгийн арвин сан хөмрөгтэй, оюуны цогц бүтээл, онол ухаадтай байсан билээ. Тэдгээрийн нэг нь ууслын онол юм. Энэ онол нь нийгэмийн 555 хар бугшмалыг 555 цагаан ухаан болгон хувирган хэрэглэх, өөрчлөн ашиглах, зөв үйлдлийг хэвшүүлж, заншуулдаг цогц онол юм. Энэ онолд харын талын заль мэх, хорон муу үйлдлүүдийг цагаанд уусгах олон арга, ухаадууд багтдаг бөгөөд хэд хэдэн үе шаттайгаар хэрэгждэг. Үүнд:

1.Оройлох үе шат
a.Гарцыг олох бүл буюу таних
b.Туршилт хийх бүл буюу агнах
c.Харыг таних бүл буюу мөн чанарыг мэдэх
d.Хамааруулах бүл буюу баг бүрдүүлэх
e.Шатат бүл буюу төлөвлөгөө эхлүүлэх
f.Хүчжүүлэх бүл буюу хүч нэмэгдүүлэх
g.Орон зайт бүл буюу байр сууриа бэхжүүлэх нийхэмээ тогтоон зорилгоо бататгах;

2.Засах нийхэмийн үе шат
a.Орон зай ихсэх бүл буюу боловсронгуй болох, илүү том хүрээ орох
b.Харын уг улбаатай танилцах бүл буюу харын цаад эзэн хүч нөлөөг таних
c.Үндэс суурийг таслах бүл буюу харын үйлийг олон таниулан мэдүүлэх, илрүүлэх, харыг таниулан мэдүүлж цагаанаар байлдан дагуулах
d.Очих байгаан өөртөө болон өрөөлд таниулах бүл буюу харыг дараад юу болох юм? гэдгийг таниулах, ирээдүйг харах, харын толбыг арилгах;

3.Залруулах үе шат
a.Цагааныг таниулах бүл
b.Цагааныг батлах бүл
c.Цагаанаар засах бүл
d.Цагааныг жаяглах бүл
e.Цагаанаар нийхэмжүүлэх бүл
f.Цагааныг өнө удаан тогтоох бүл
g.Ясан цагаанаас хамгаалах бүл
h.Хар толбот цагаанаас хамгаалах бүл
i.Цагааныг дархлаажуулах бүл буюу үе удамдаа өртөөлүүлэн сургаж заах бүл гэсэн чиглэлээр хэрэгждэг том онол юм.