ТЭНГЭР ЗАЯАТ БУГАН БИЧИГ СУДАРТ ЗОРИУЛСАН АЙЛТГАЛ
                                             2017-8-р сарын 27
 Уудам цэнхэр орчлонд үрс та нар
 Ухаарал сэхээрэлтэй хүмүүн байхтун
 Орой дээр чинь орших Тэнгэр бөө тэтгэж
 Орчлон хорвоо дэлхийн хөрс дороос
 Одот ертөнцийн ивээлт газар түшнэм

 Эрдмийн ихийг таньж мэдсэн
 Эрхэмсэг заяат аз одтой үрсдээ
 Тэнгэр газрын эрдэм ухааныг дэлгэсэн
 Тэнгэр Эцэг миний зарлигаар өвлүүлсэн
 Тэнгэрийн алтан язгуурт бичигт
 Буган бичээст судрыг дэлгэсэн хэмээх 
 Буурал түүхэнд тэмүүлж ирсэн үрс сонорд

 Удаанаас удаан та нарын тархи оюунд
 Аугаагаас аугаад нуун байж бичсэн
 Тэнгэрийн олон онгод бүхнээр мануулсан
 Алтан заяатай буган бичгийн амийг
 Алаг хорвоо дэлхийд хэзээ ч бүү сэвтүүл

 Ерэн есөн тэнгэр ивээж
 Таван тивийн эзэд бүхэн түшдэг
 Алт эрдэнэсээс ч илүү үнэтэй
 Амин цээжиндээ хадгалан явах
 Энэ л бичиг соёлын өвийг
 Эгэл ардад дэлгэн түгээ

 Бичиг соёлын дээд ухаан
 Буган бичиг үгүйгээр оршиж
 Буурал хорвоо дэлхий нь
 Эргэлт үгүй оршвол яахсан билээ

 Алтан амиараа хамгаалж 
 Алд биеэрээ мэдрүүлж
 Ариун сэтгэлдээ багтаан 
 Ухааны судар, учгийн үнэнийг 
 Учрал бүхнээрээ дэлгэж барья
 Ивээлт тэнгэрийн үйл хэргийг
 Амин гол хэмээн тунгаа гэх үгийг
 Яруухан цэнхэр орчлонд
 Ямагт дандаа санаж яв

 Хөрстийн хүмүүнд гэж хэлэхэд
 Хөрвөөн буй орон зай
 Уудам шаргал ертөнцөө
 Уужим дэлхий эжийтэйгээ
 Хайрлаж нэгэн явахыг сана
 Хүслээр орших дадалтай атлаа
 Хайрлах сэтгэл байдгийг бүү март

 Хадан дундаа нуусан
 Бичиг соёлын их өвийг
 Хэдэн зууны түүхийн уртад
 Бичиж нэгэн үлдээдэг юм
 Ухаант мэргэн заяатны 
 Уурагт тархинд багтдаг юм
 Учиг мэдэх хүмүүний
 Уушгит цээжинд уяатай хоногшдог юм

 Ухаарлын дээдээ олж таниад
 Уудам хорвоо дэлхийгээ бүтэн байлгаж
 Утсан чинээ бүлээн амиа тасартал
 Дээд тэнгэрийн үнэнийг түмэнд таниул.
 
ТЭНГЭР ЗАЯАТ БУГАН БИЧИГ судрын 847-р тал.