1.ТАМЫН СЭРЭЭНИЙ ҮЙЛИЙН ТОВЧООН
Сэрээ гэдэг нь сэр гэсэн үндсээс гаралтай сэрээх, сэргээх, сэргийлэх, сэтлэх утгатай. Сэрээ гэдэг эд 5 тивд бүгдэд нь байдаг. Тив тивийн тэргүүн дээд өвгөдийн эдэлж хэрэглэдэг эд хэрэглэл буюу шидийн их нуудгай юм. 5 тивийн шидийг үрс сэрээж, шидийн эздийг сэргээх учигтай үйл. Дэнслэх үйл хэргийг тивийн эздийн өөрсдийнх нь далд ертөнцийн хүчирхэг эрчим буюу шид оршин буй. Тамын сэрээний голын тахиралдсан шүд нь дэлхий ээжийн амин цөмд оршин байдаг галын хээг дүрслэн буй. 2 талын хурц үзүүр бол сэрээдэн хатгах буюу шийдвэрлэн дэнслэхүйн эд бөгөөд сайн талынх нь баруун, муу талынх нь зүүн гэсэн сэрээний өөрийн 2 учиг оршихуй буюу ямар нэгэн үйл хэргийн хатуу, зөөлнийг танин энэ соёогоороо сийчдэг. Доод талын гал бол тамын өвгөдийн оршихуй буй. Энэ суурь хар өнгө нь хатуу үйлсийн бэлгэдэл өнгө.  Улаан бол дайчин ширүүн, догшины бэлгэдэл буй. Нийтэд нь харвал тамын учигт тэргүүн сэрээ болох юм. Эхлээд сэрээгээ амилуулна. Дараа нь сэрээний эздийг нь хөрст алтан дэлхийд таниулна. Сэрээний эзэн бууж ирээд сэрээгээрээ ямар үйлсийг хэрхэн яаж дүүргэх, ямар, ямар дэнс дээр оршин байхыг айлдана. Аливаа нэгэн сэрээний үйл дүүргэхийн учир нь энэ хорвоо дэлхийн хатуу хүтүүг даран зайлуулах зорилготой. Тийм учраас сэрээ гэдэг эд тэр бүр буурлуудад байдаггүй. Тив тивийн тэргүүн эздийн шид нуугдсан эд юм. 2 үр тамын өвгөдийг дуудан буулга. Бусад нь тамын өвгөдтэйгээ бодлоороо холбогд. Сэрээ гэдэг зүйл зүгээр ч нэг амилдаг эд бус, тивийн өвгөдийн тэтгэхүйн үйлээр л амилдаг эд.
Галаа зэхээд 5 тансаг идээгээ зэхсэн. 5 өнгийн самбайгаа дараалуулан хооронд нь холбосон. Жаазалсан тамын сэрээгээ босоогоор нь байрлуулсан. Тамын өвгөддээ зориулан хөг барьж үйлээ эхэлсэн. Тамын буурал бууж үйлийг удирдсан. Гал дээр тамын сэрээний зургаа хурайлж, амилуулан хүчжүүлж, үйлийн цагаан айлдварыг буулгуулсан. үйлийн үед баруун зүгт Үдшийн гялаан од анивалзаж байсан. Үйлээ дүүрсэн эсэхийг тагштай сүүгээр төлөглөж тандсан. Ийнхүү эх дэлхийдээ харыг үйлдсэн бүхнийг тамын сэрээгээрээ сэрээдэн сийчиж, мохоон дарах үйл эхэллээ.
2.ЭРЛЭГИЙН СЭРЭЭНИЙ ҮЙЛИЙН ТОВЧООН
Бэлтгэл: Энэ 2 сэрээний дүр зургийг жаазална. 5 тансаг дээжилнэ. Таван тивийн өнгөтэй, хааш хаашаа дэлэм хэмжээтэй самбай (хар, улаан, ногоон, цэнхэр, цагаан -хээгүй байх). Эрлэгийн буурал бууж үйлийг удирдсан.
1. Эрлэгийн бүх эздийг гал дээр дуудах үйлийг Наран үр өвгөдийн хамт хийж,
2. эрлэгийн сэрээг амилуулах үйлийг Тайван үр өвгөдийн хамт дүүргэж,
3. Сэрээг барих Эрлэгийн их хааныг сэрээж, үйлст нь оруулах үйлийг Цагаан үр, Бор үр нар өвгөдтэйгээ хамтран дүүргэв.
Эрлэгийн буурал: /Усгал улаач/
108 хохьмой толгойн эрхитэй, араг ясан сэнтийтэй, цусан ундаалгатай, ясан сэрээт, галын хүчит Эрлэгийн их хааныг хартугай. Хүмүүн 7 хохьмой ясыг хэцээ болгосон, 75 хүмүүний арьсан хуягтан, хатуу ширүүн үйлст Эрлэгийн их хааныг хорвоогийн балчир үрс мэдтүгэй. Эрлэгийн их дэнсийн сэрээг хатган сэрээтүгэй. Байгаль ээжийн бүхий л хатууг дэнслэн суугтун. Энэ л их хааны үгийг зөрчих, үйлдлийг хориглох үнэнийг нь гутаах үрсийг Эрлэгийг халуун тогоонд 100,000 хавраар хорьтугай. 75,000 цэргээ агсаж, дэлхий дахиндаа 900 хаврын үйл хэрэгт мордог. Энэ л хааны үйлсийг тэнүүн Тэнгэр_ уудам хорвоо мэдэг. Хохьмой толгойтон, хоншооргүй гавалтан, 4 хөлтөн, тахир нуруутан, салаа туурайтан, сарьсан жигүүртэн хэн нь ч энэ л хааны дэнсэд бууж, хорвоогийн бузар, булай, булхай, боулхай, булшхай бүхнийг даран гэтэлгэ. 10 хавартаа алтан нарны их хиртэлтээр хөрст алтан дэлхийдээ бууж таалаг. Наран үр чи сэрээдийг тэнгэрт мэдүүл, тив дэлхий, тэнгэр газаргүй таниул. Тайван үр чи энэ л хааныг түмэн олонд таниул. Бор үр чи эргэх 4 улирлын үйлст сэнтийд нь суулга. Цагаа үр чи хамтын хүчээр энэ л хааныг сэнтийд нь зал.
Зарлиг ёсоор үйлсийг дүүргэж, хурайлцгаав. Эрлэгийн буурал мордов.
3.ЛУСЫН СЭРЭЭНИЙ ҮЙЛИЙН ЗАРЛИГ
1. Лусын сэрээг 4 үйлдлээр амилуулах тул ямар 4 үйл байхыг үрс тандана.
2. Лусын их өвгөдийг хуран чуулуулсан хуралдайг дүүргүүлнэ.
3. Ямар өвгөд лусын сэрээг хариуцахыг таниулж, эзнийг нь сэрээнэ. Жатгыг тайлж, эрчмийг дэмнэж, цэрэг, албат, хөө хуяг, зэр зэвсэг, эдлэл хэрэглэл гээд бүх зүйлсийг нь дутаалгүй бүрэн бүтэн буулгана.
4. Энэ сэрээ хэрхэн, ямар учиртай, ямар үйл хийх ёстойг асууж мэднэ. Хаана ямар оршихуйд хэрхэн байдгийг танин мэдэж, лусын сэрээний эзнийг үйлд нь оруулна.
Бэлдэх зүйлс:
Лусын сэрээ зуруулна. Лусын 81 амьтны дүрс, цагаан идээн 2 таваг, 6 тагш рашаан, 5 тивийн өнгөт самбай, 2м усан хээтэй хөх торго зэхээрэй.
Дэнсийн бүлийнхэн үйлийг зарлиг ёсоор хийж гүйцэтгэсэн.
4.ХУРМАСТЫН СЭРЭЭНИЙ ҮЙЛИЙН ТОВЧООН  
Цагаан идээ, 3-аар 3 үе боовтой идээ, 5 тансгаар тус тус идээ өргөж, гал бадраасан. Хурмастын сэрээгээ бусад сэрээдийн үйлийн адил амилуулж, эзнийг нь сэрээж, зарлигт үйлд нь оруулсан. Цагаан самбайгаар хүчирхэгжсэн хурмастын сэрээгээ ороон тосож авч, өргөөндөө залсан. Цагаан үр сэрээг амилуулж, Тайван үрийн буурал сэрээг жил бүр тахьж байхыг захьсан. Хурмастын сэрээний эзэн аадар бороо, мөндөр, аянга цахилгааны үйл хэргийг удирдах, Хурмаст тивийн оршихуйдаар дэлхий ертөнцийг төвшитгөх, хурын хүчийг эх дэлхийд татан буулгах үйлдээ орсон.
5.ДЭЭД ТЭНГЭРИЙН СЭРЭЭНИЙ ҮЙЛИЙН ТОВЧООН
Дээд Тэнгэрийг сэрээг Цагаан үр өвгөдтэйгээ хамтран амилуулсан. Сэрээний эзэн дэлхийг Тэнгэрээр нь засаглах үйлсийг эхлүүлсэн. /Үйлийн дэлгэрэнгүйг нууцлав/. Таван ширхэг таван тансаг идээг зэхсэн нь нийт таван тив тус бүрдээ таван тансгийн өргөл болгож өргөсөн.