ХААДЫН СУРГАЛТ 1.
-   Амгалан морилж ирэв уу та?
-   За үрс амар амгалан байцгаана уу даа?
-   За үрсийн өнөө нартын үйлс нь арвинтай байцгаана уу даа? 
-   Арвин байна аа
-   За үрс эд хэрэглэлүүдээ зэхэв үү дээ?
-   Зэхлээ
-   Эмээлтэй хазаартай морьдоо удаан зэхэв үү? Эрэмгий шандаст хурдан хүлгүүдээ сойв уу? Эрхэст тэнгэрээ нэг шинжив үү?
-  Хм.   
-  За үрс эдлэл хэрэглэлүүдээ зэхээд урдаа тавина байгаа.
-  Зүүдэг эдүүдээ бас бүгдийг нь тавих уу?
-  Ээ дээ.
-  Энэ хаадуудын эдлэл хэрэглэл хатдуудынхаасаа олон гарах нь ээ, ха ха ха.
-  Хэ хэ хэ.
-  Зиа!
 Хан билиг цэцэн ухаанд нь сөгдөн нэгэнтээ мөргөе
 Хан тэнгэрийн ухааныг түшинхэн байж өнөө нартыг товлоё
 Гариг бүхэнд нь эрдэм бүхнээр суралцана гэж 
 Өнөд нэгэнтээ Наран эжийг нь эргүүлье
 Сүр хүч бүхэн нь тэнгэрт хүртэл дуулдагдаж 
 Суу ухаан бүхэн нь хадандаа хүртэл цуурайтаж
 Хасбу тамга бүхнээ тамгалан байж
 Хамаг дэлхийн үрс бүхнийг 
 Амьтай голтой оршихуй бүгдийг 
 Цэвэрлэж нэгэнтээ гийгүүлэх
 Засаж нэгэнтээ эмхлэх
 Жаяглаж дүүргэх ухаан бүрийг үрсдээ нэгэн буулгая
 Ерөөл магтаал бүрийг хайлан байж хичээлээ заая
 Ертөнцийн суу билгийг нь оюунд нь нэгэнтээ таниулъя
 Далай тэнгис мэт хаадын ухаанд нь д
 Дуслын чинээг нь өвгөн би нэмэрлэе ээ үрс минь.
-    За ойлголоо дээдэс минь
-    Оюун их ухааныг нь тэгшитгэе
 Алд биесийг нь хамгаалж
 Есөн мянган цэргээ
 Уухайлан нэгэнтээ дуудъя
 Урагшаа харахад цэргүүд хүрээлж
 Хойшоогоо харахад хамгаалалт нь нэгэнтээ байж
 Есөн мянган цэргээ энэ нартад дуудан байж
 Өнөө нартын хичээлээ дүүргэе
 Үрс балчирс бүхний ухаанд нь оюун гийхийн тулдаа 
 Өвгөд бүрийг нь даллан дуудъя
 Хаад бүхнийг нь ханат өргөө гэртээ залан дуудъя аа.
-    За үрсэд хөөргө дамнуул. Хүч тэнхээ нь хэрхэн байна вэ? Үйлс бүхэн нь ямархан байна вэ? Үндэс бүхэн нь хэрхэн байна вэ? Үгс бүхэн нь хурц байна уу хэмээхийг нь хөөрөг бүхнээр нь дамнуулж үрс бүхэнтэйгээ нэг золгоё
-    За үрс, хан тэнгэрт тандахуйн эрдэм хаадын ухаадын тэргүүнтээ оршдог юм. Тандаж таниж сорин мэдэж шалгаж, угтан авах ухааныг нь энэ нартад ямар байгааг нэг шалгая. 
-    Шинжиж мэднэ үү дээ? Таньж мэднэ үү? Эрдэм үйлсийг тунгааж мэднэ үү?
-    Зиа үрс, хөх тэнгэрээ нэг шинжээдэх.
-    Ямар өнгөтэй байна вэ? Үүлэрхэг байна уу? Хурц нартай байна уу?
 Хар үүлс байна уу? Цагаан үүлс байна уу?
-    Цэлмэг, үүлгүй, бага зэргийн сааралтсан манантай мэт байна.
-    Хурц нартай, цэлмэг сайхан байна аа.
-    Агаар нь ямар байна? Гадаах дулаан нь ямар байна?
-    Агаар нь цэнгэг сайхан байна. Агаар нь бас бага зэрэг чийгтэй болов уу гэмээр, ойрмогхон орсон цасны чийг нь тэнгэртээ хөөрч агаараа бага зэрэг чийглэсэн байдалтай байна.
-    Үрс ямар нэгэн үйл хэрэг дүүргэхийн өмнө нутаг хошуу, хөх тэнгэр, уулс хангай, тив дэлхий, аршаан булаг, хад чулуу, өвс ногоо ургамалуудыг шинждэг юм. Дайн тулаан ихтэй газар тэнгэр нь ямар байх вэ? Үүлс нь ямар өнгөтэй байх вэ?
-    Хар улаан
-    Дайн болох нутагтаа үүлс орой дээшээгээ чиглэж шовх үзүүрлэдэг юм. Хар бараан үүлс хурж, хөх тэнгэртээ нүүдэллэдэг юм. Салхи нь хурдацтайгаар нүүж, агаар нь хуурай, мөн чийглэг байдаг юм. Нар нь хурц гийдэг юм
     Үрс хаврын тэнгэрийг нь санана уу? Хаврын тэнгэрийн тэр үүлс ямар байдаг вэ? Хур бороо орохын өмнө ямар байдаг вэ? Салхи явганаараа гүйж, үүлс орой дээрээ үзүүрлэж, нар нь хурцаараа гийж, сүүдэр хөрстөд энд тэндгүй бууж, шороон шуурга хүртэл тавьдаг юм. Тэр бол дайн болж буйн илэрхийлэл. Эрчим бүхний сүлэлдээн хар мууг дарахын тулд алтан нарны эрчим тодоороо бууж буй нь тэр. Далдын дайн ил дайны илэрхийлэл болж, үүлс нэгэнтээ хуран чуулж, харлаж бараантаж хөхөрч харагдана. Хур бороо орохын өмнө салхи нь хэрхэн сэвэлзэх вэ? Шороо нь хэрхэн босох вэ? Энэ бүхэн нь өөрөө хар мууг дарж буйн тэр л үйл хэргийн дүр нь юм шүү дээ.
-    Ойлголоо.
-    Өвс ногооны үзүүр толгой шарлаж гандаж цайсан байвал яах вэ? Хөрс шороо нь хуурай дээшээ хөвсийж хөөж, туух салхинд босож байвал ямар байх вэ? Хур бороо ороогүйн шинж хөрст алтан дэлхийг цэвэрлээгүйн илэрхийлэл. Хар муу эрчмүүдийн хуран чуулах орон зай нь болсны шинж. Учиг юунд ган гачиг болохыг мэднэ үү? Хар мууг Наран ээж эрчмээрээ дарахын тулд
хүчит туяа цацрагуудаар шарж өгнө. Тэр л наран ээжээс ирж буй эрчимд хар муу зүйлүүд нь алга болж өгөхгүй. Тэндээ тогтож, наран ээжээс ирэх эрчмийг өөртөө ашигтай болгож хувиргаж авдаг юм. Тэр л эрчим бүхнээр хооллосон хар муу зүйлүүд нэгэн доор хурахаараа өөрсдийн гэсэн эрчмийг ялгаруулж өгнө. Тэр ялгарсан эрчим нь хөрс шороондоо шингээд чийгийг хүртэл огторгуй мандалд хөөргөж өгч байгаа нь тэр. Тиймийн учир ган гачиг болсон хөрс шороо, уулс нурууд, нутаг хязгаар бүхэнд үйлс хийдэг нь ийм л учиртай. Үрс ямар нэгэн үйлийг хийхийн өмнө газарч эрдмээ ашиглаж сур. Өвсний үзүүр ямар байна вэ? Хээрийн салхи хэрхэн салхилж байна вэ? Хар муу зүйлс тэндээ удаан байж уу? Хээрийн хар муу зүйлс түүгээр гүйж байна уу? Хурмаст тэнгэрт эцгийн хайр ивээл хишгийг өөртөө шингээж, цэвэрлэгээгээ хийсэн байна уу? Үер болж уу? Эсвэл ган гачиг түймэр болж уу? Тэр бүхнийг нь та нар тандаж шалгаж байж, хаана нь ямар газарт буудаллаж суух, өвснийхөө үзүүрийг хүртэл харах хэрэгтэй. Өвсний үзүүр шарлахад бас учир бий. Наран ээжийн эрчим хөрстөд бууж, цаг хугацааны улирлын хас эргэлдэхийн хэрээр тэр өвсний толгойд шарлаж гандаж унана, хагдарна. Түүнээс нь ялгаж үзэх хэрэгтэй үрс минь. Уулын цас хаанаасаа эхэлж ханзардаг вэ?
-   Бэлээсээ
-   Үрс та бүхэн үйлсээ дүүргээд байж байхад уулын цасны ус рашаан нь урсаад ирэх нь үү? Шавар шалбаагт газар буух уу? Хаана нь ямар галаа бадраах вэ? Хаагуур нь идээ ундаагаа тавих вэ? Хаагуур нь үрс та бүхэн өөрсдөө суух вэ? Тэр бүхнийгээ шалгаж үзэх хэрэгтэй. Хүрээ хамгаалалтыг буусан нутаг бүртээ өөр өөрөөр татна. Үрс уул хад ихтэй хангай нутгаар үйлээ дүүргэхээр ирлээ гэж бодъё. Үрс та бүхэн ямар хамгаалалтыг татвал илүү зохилтой вэ?
-    Уулсын оройг холбосон хамгаалалт татна. 
-    Юугаар хамгаалалтыг татах вэ? 
-    Нартай үед нарны гэрлээр уулсын оройг холбоод дээшээ тэнгэр оүү босоо багана татаж. 
-    Уулсын оройгоор босоо баганыг тэнгэртэй холбочихлоо. Уулын налуу газраар яах вэ? Уулгүй хэсэг нь гараад ирлээ. Тэр үед юугаар хамгаалалт татах вэ? Босоо багана гэдэг чинь тэнгэр газар хоёрыгоо хооронд нь холбосон зөвхөн эрчмийн багана.
-    Үрсийн зөвхөн ард талаар нь өндөр уулс байлаа. Үрс та бүхэн өндөр уулсын бэл хормойгоор үйлсээ дүүргэхээр ирлээ. Тэгвэл яах вэ? Урагшаа харахаар цэлийсэн тал байна. 
-    Хойно байгаа уул хайрхадын эздүүдэд ард талаас хамгаалж өгнө үү гээд.
-    Хэ хэ хэ. 
-    Урд хэсгээрээ өөр хамгаалалт татна.
-    Хэ хэ хэ, дутуухан байна даа үр.
-    За, ер нь хаа газар хамгийн тэгш хамгаалалт нь бөмбөлөг хэлбэртэй хамгаалалт байдаг гэж өвгөдийн сударт айлдсан байсан. Тэгэхээр бөмбөлөг хамгаалалт бол хамгийн сайн хамгаалалт юм байна аа гэж ойлгосон.
 Алив хар муу бүхэн дөрвөн зүг найман зовхисоос халдаж ирэх нягууртай, тэр тусмаа газар доороос ч гэсэн ирдэг гэсэн учраас заавал эргэн тойрон тэгш бөмбөлөг хамгаалалт татах юм байна аа гэж ухсан билээ.
-    За тэгвэл уул хангайд нь хад чулуу ихтэй нутагт үрс буулаа. Тэр үед ямар хамгаалалт татах вэ? Чулуун дээр ямар эд хамгийн сайн тогтох вэ?
-    Шороо сайн тогтох юм болов уу? 
-    Хэ хэ хэ.
-    За үрс үүнийг сайн тогтоож ав. Хамгаалалтыг очсон газар бүрдээ өөр өөр татна. Харшлахгүй эдээр хамгаалалтыг татаж өгвөл хамгийн зохилтой. Энэ бол хамгийн хамгаалалт хүрээг хөдөө явж байх үедээ хамгийн тэргүүнд тунгааж байх эрдэм, харшлаахгүйгээр хамгаалалтаа татна. Чулуутай юу харшлахгүй вэ?
-    Чулууны маань эх нь шороо болохоор...
-    Гал байх юм болов уу, гал шороог үүсгэдэг. 
-    Мод, мод шороо хоёр чинь бие биесээ тэтгэнэ шүү дээ.
-    Хэ хэ хэ. 
-    Төмөр бас байж болох байх. 
-    Гал шорооны дайсан шүү дээ.
-    Гал уу? 
-    Гал дүрэлзэж байхад шороо хийвэл шороо унтарна. Хангай газар явж байхад хамгийн зохилтой хамгаалалт бол өнөөх металл хамгаалалт. 
-    За мөн усан хамгаалалт зохилтой байдаг юм. Хар муу зүйлс нь өөрсдийнхөө оршин буй тэр орон зайн эд бүхэнд дассан байдаг юм. Тийм учир уулс хангай дотор чулуугаар хамгаалалтыг үүсгэж болохгүй. Үрс металл хамгаалалт татаж өгөх хэрэгтэй. За мөн чулуунаасаа амийг нь гаргаж авсан эрчмэн хамгаалалт бий. 
-    Үрс өд хэрээний (эрхий долоовор хуруугаар тойрог үүсгэн дүрслэв) чулуунаасаа хүртэл эрчмийг цацруулж сурах хэрэгтэй.
-    Энэ чулуугаа үрс та бүхэн очиж үйлсээ дүүргэж буй тэр л газрынхаа төвд нь байрлуулах хэрэгтэй. Үүнийгээ төвд нь байрлуулаад эрчмийг цацруулаад өнөөх бөмбөлгийг үүсгэх нь хамгийн зохилтой. Бөмбөлгөн дүрээс гадна гэр хэлбэртэй байвал их зохилтой. Мөн гурвалжин хэлбэртэй байвал зохилтой байдаг юм. Энэ бол зөвхөн хангай, өнөөх олон хавцал ангалууд дунд явж байхад юм шүү. Хад асга ихтэй өлгий нутгуудад бол оршин байгаа эд зүйлээс нь хүчирхэг эрчим хүрээ хамгаалалтыг үүсгэнэ. 
-    За үрс, энэ чулуунаасаа эрчмийг гаргахдаа гэрэн дүртэйгээр гаргаж болно. Ямарч уул ус нурууд уулс толгод гол мөрөн аль нь ч байсан хамаагүй. 
Өөрсдийгөө, өвгөдийгээ багтааж дийлэхүйц хэмжээгээр татаж өгнө. Тэгэхээр үрс гэр хэлбэр дотор хэдэн үрс багтах вэ? Энэ ханат дөрвөлжин өргөө гэрт нь хэдэн үрс багтах вэ? Түүнийг нь тунгааж үзвэл зохилтой. Үүнээсээ гадуур бөмбөлөгөн хэлбэртэй эрчмэн хамгаалалтыг татахын тулд үүнээсээ эрчим нь гарч, тэр гарч буй эрчмүүдээсээ энэ л бөмбөлгөө битүү эрчим дунд байгуулах уу? Эсвэл хүрээгээрээ эрчмээ татах уу? Түүнийг бас тунгаавал зохилтой. 
-    За үрсийн хэлсэн металл хамгаалалт. Зиа үрс та бүхэн энэ хамгаалалт дотор байдаг. Хар муу зүйлс хээрийн салхиар туугдаж ирээд энэ хамгаалалтыг мөргөөд зогсчихлоо. Одоо үрс яах вэ? Энэ метал эд дээр нь хар муу наадчихлаа. Үрс яах вэ? 
-    Наалдсан хар муу зүйлсийг устгах хэрэгтэй. 
-    Тэгэхийн тулд үрс метал хамгаалалтаа яаж цэвэрлэх вэ? 
-    Улайсгаж цэвэрлэх болов уу, эсвэл галаар цэвэрлэх юм болов уу?
-    Гаднаас нь усаар уу, салхиар уу?
-    Хэ хэ хэ, хамгаалалтаа буулгаад авъяа. Дахиад нэг татчихъяа гэхээр энэ хамгаалалт дээр наалдсан зүйл үрс рүү юу юугүй хүрээд ирнэ. 
-    Хамгаалтынхаа дотуур дахин хамгаалалт татаж болох уу? 
-    За тэгвэл доторх хамгаалалт дээр нь дахиад наалдчихлаа. Гаднах доторх хамгаалалтын завсар өнөөх хар муу чинь орчихлоо. Одоо яах вэ?
-    Хамгаалалтыг татсан чигт нь улайсгаж болдог юм болов уу?
-    Үр энэ үүнийгээ халаагаад үз. Тэгэхээр яах вэ?
-    Их халаавал хайлна.
-    Хэ хэ хэ, энэ металл хамгаалалтынхаа гадуур заавал давхар хамгаалалтыг татаж өгөх хэрэгтэй. Энд бол цэргүүдээрээ мануулж болно. Энэ метал хамгаалалтынхаа гадуур хийн хамгаалалт татаж, түүнийхээ гадуур галан хамгаалалтыг бас татаж болно. Үрс энэ хамгаалалтаа бодит дүрээр нь нэг тунгаагаад үз. 
-   Тэгэхээр заавал гадуур нь нэг хамгаалалт байж таарах нь дээ. Метал хамгаалалтын гадуур хийн хүрээ татаж, хийн хүрээний гадуур галан хүрээ татвал илүү зохилтой. Заавал хамгаалалтын тэр хослолууд гэж бий. Галан хамгаалалт байлаа гэхэд хийг нь татаж, усыг нь татаж байгаатай адил. 
-    За үрс тэгвэл говь нутгаар явж байлаа. Элсэн манхан дээр байна. Элсэн манхны хормойд байна. 
-    Галаар юм болов уу, ус бол шингээгээд авчихна. 
-    Усан хамгаалалт бас үр дүнтэй байх магадлалтай байх, яагаад гэвэл говь нутгаар ус ховор учир таны айлдсанчлан элдэв хар муу зүйлс усанд төдийлөн дасал болоогүй байгаа. 
-    За, ус гал хий гурваас өөр ямар хамгаалалт байж болох вэ?
-    Нарны туяагаар байж болно. 
-    Хүчтэй эрчмийн хамгаалалт байж болох байх, нарны туяагаар бас болно байх. Говь нутагт нарны туяа бусад газрыг бодвол илүү хүчтэй байдаг.
-    Өөр ямар эд байж болох вэ?
-    Цасаар хамгаалалт татаж болох уу?
-    Хэ хэ хэ, удаан тогтох болов уу үр? 
-    Модоор болох болов уу? 
-    Болно оо үр. 
-    Говь нутагт хар муу зүйлс элсэн дундаасаа гэнэт гарч ирдэг гэмтэй. Элсний нүүдэллэх нүүдэл дундуур завсраар нь шургаж гарч ирдэг. Шургаа харууд ихтэй. Үрс та бүхэн модоор ч татаж болно. Туяагаараа ч татаж болно. 
Мөн элсэн манханаа хэд дахин шигүү татаж болно. Мөн үрс та бүхэн ойгоор хад чулуугаар хүртэл хамгаалалтыг үүсгэж болно. Говь нутгаар явж байхдаа цэргүүдээ маш сайнаар дуудан, цэргүүдийн хамгаалалтаар өөрсдийгөө хамгаалж байвал илүү зохилтой. Говь нутгаар нь бас салхин хамгаалалтыг хийвэл илүү зохилтой байдаг юм. Салхин хамгаалалтыг яаж бий болгох вэ? Манан хамгаалалт бас их зохино. Манангаар яаж хамгаалалтыг үүсгэх вэ?
-    Манангаар хүрээлж татахаас илүү дүүргэж татвал илүү зохилтой болов уу
-    Манан хамгаалалтай давхар ямар хамгаалалтыг татвал зохиотой вэ? Дан ганц манан хамгаалалтыг татвал харваа намнаа мөн ч их ирнэ дээ.  
-    Чулуун хамгаалалтыг хийнэ. 
-    Манан хамгаалалтыг зөвхөн өөрсдийн гадуур татсан хамгаалалтуудынхаа хамгийн гадуур нь татвал илүү зохилтой байж өгдөг. Манан хамгаалалтын дотуур заавал харваа намнаа дайрлагаас хараал жатгаас хүртэл хамгаалсан. Хатуу бат бөх хамгаалалтыг заавал байлгаж байх хэрэгтэй. Чулуу байна уу, метал нь байна уу, мөс нь байна уу адилхан. 
-    Жишээ нь мөсөн хамгаалалт тавилаа гэж бодоход халуун говьд тохиромжтой юу?
-    Мөс говиор нь тогтоц муутай. Тэгэхээр мөстэй манан хамгаалалтыг ихэвчлэн хангай сэрүүн бүсүүдэд оршиж байхдаа татвал илүү зохилтой. Мөсөн хамгаалалтыг гол мөрөн ихтэй тэр л нутгуудаар далай тэнгисийн ойролцоо, эсвэл нуур цөөрмийн ойролцоо татвал илүү зохилтой.  
-    За үрс тал нутагт ирээд буучихлаа. Ямар хамгаалалт татах вэ?
-    За мэдээж хий, ус, галаараа хамгаалалт татаж болох байх. Дээрээс нь тал нутаг маань ямар онцлогтойгоос хамгаарч сонгож татах байхаа. 
-    За нүцгэн тал дээр буулаа
-    Шигүү ой модоор хамгаалалт татаж болох юм байна. 
-    Тусгал ойлгодог толин хамгаалалт гэж байх уу?
-    Толин хамгаалалт чинь өнөөх метал хамгаалалттай адилхан.  
-    За үрс тал нутагт ирлээ. Баруун урд зүгээсээ маш их хар муугийн гүйдэл ихтэй байлаа. Зүүн хойно нь хурсан хар эрчим байна. Одоо ямар хамгаалалтыг татах вэ?
-    Гурвалжин хэлбэртэй галан хамгаалалт татаад түүний гадуух дөрвөлжин хэлбэртэй металл хамгаалалт татъя
-    Баруун урд, зүүн хойд гээд хоёр зүг маань тодорхой байгаа учир тэр хоёр зүг рүү чиглэсэн хурц үзүүртэй өлзий хээ маягийн хамгаалалт татаж болох уу? 
-    Хэ хэ хэ.
-    Хар сүнсүүд нэг газраа тогтдоггүй гэсэн тул тэр зүйл рүү өнцгөө харууллаа гэхэд нүүдэллээд өөр талаас дайрч болох бус уу? Харин хамгийн гадуур нь бөмбөлөг хэлбэртэй хийн хамгаалалт хийж болно байх.
-    Хэ хэ хэ хэ хэ. За яахав байж болох л юм. Хамгийн гадуур нь хий байдаг нь ямар учиртай юм бэ?
-    Хий байгаа нь гаднаа хуйлран эргэлдэж байгаа салхи мэт 
-    За үр хий салхи хоёр чинь ялгаатай. Сэрчигнэн шуугиж хасууд эргэлдэж байвал салхи.
-    За ямар хамгаалалт татна вэ? Баруун урд зүгээс нь хар муу зүйлс зүглээд ирээд байдаг, зүүн хойно нь хуран чуулсан хар эрчмүүд суугаад байдаг. Яаж хамгаалалтаа татна вэ? Тал нутгийн хар муу зүйлсийн гүйдэл салхиар л ирдэг юм.
-    Гурвалжин хэлбэртэй, баруун урд зүг рүүгээ хурц өнцөг нь харсан, зүүн хойно байгаа хурсан хар эрчимтэй дайсагналгүйгээр нэг талаараа хаасан байдалтай байна гэж тунгаалаа.  
-    Дөхөж л байна. 
-    За ер нь бол салхины эсрэг хамгийн сайн хэлбэр бол гэр хэлбэр байдаг болохоор гэр хэлбэртэй хамгаалалт татах нь зөв болов уу. Мөн тал газарт ус чийг байх нь хомсхон талдаа тул усан хамгаалалт үр дүнтэй байх. 
-    За үрс, нохой яах гэж байдаг юм бэ?
-    Нохой бол эзэндээ сэрэмж өгөх үүрэгтэй.
-    Нохойг өргөө гэрийнхээ гадна хаана нь байрлуулдаг вэ?
-    Аль хүссэн газраа л байрлуулдаг. 
-    Тэгэхээр нэг зүйл толгойд нь буух нь уу? 
-    Энэ нь аливаа хамгаалалтыг аль хүссэн талдаа байрлуулж болно гэсэн үг үү?
-    За энэ бол үрс та бүхний татсан хамгаалалт гэж тунгаая. Барьсан хамгаалалт дотроо үрс байна. Баруун урд зүгээс хар муу зүйл ирж байгаа. Тэгэхээр баруун урд зүгээс ирж буй хар мууг сөрсөн хамгаалалт тавьж өгөх хэрэгтэй. Урхи, занга, дэгээ, хар нүхэн хуйлраа хүртэл үүсгэж болно. Заавал зүгийг нь өөдөөс нь тавихгүй. Хаанаас ч ирж болно. Тийм учир хорон хамгаалалт тавьж өгөх хэрэгтэй. Үрсийг яагаад тэр газарч эрдмийг ашиглуулж байгаагийн учиг бол тэр. Хаана ч очоод ямарч хамгаалалт татсан хаанаасаа ямар зүйл ирэх гээд байна вэ, хаана нь ямар эрчим хуран чуулсан байна вэ, эргэн тойронд нь ямар ямар хар муу зүйлс, мөн сайн зүйлс байна вэ, хэрэв өөрөөсөө эрчим гаргадаг бол түүнийгээ хамгаалалт дотроо оруулаад хүрээгээ татвал аятай. Тэгэхээр энэ баруун урдаас ирж байгаа хар муугийн өөдөөс цэргүүдээ довтолгож эсвэл цэргүүдээ баруун урд зүгээр нь илүүгээр ханаруулж ямар нэгэн устгах дайтах зэр зэвсгүүдээ хүртэл тэндээ тавьж болно. За тэр зүүн хойно нь байгаа тэр хар муу эрчмийг бол үрс та нар засч байж буух хэрэгтэй. Хар муу эрчим гэдэг бол агаар ч хүртэл дамнаж болно. Хөрс шороогоор хүртэл гүйж болно. Тэндээ байгаа хар муу эрчмийг зайлуулж, уул ус байвал уул усны эзнийг, тал нутаг байвал талын эзнийг хүртэл таниулж мэдрүүлж, өөрсдөө эндээ оршин байна шүү гэдгээ илэрхийлж, гэрээ хэлцэл тохироо өгөө аваа өөрсдийгөө таниулах үйлсийг хүртэл хийх хэрэгтэй. Хар муугийн гүйдэл илүү ихтэй газарт хорон хамгаалалт татвал зохилтой. Хар муу зүйлийг их дууддаг, дуудаад өөртөө авчирлаа гэхэд түүнийг залгиад устгах цэргүүдээ хүртэл тавьж болно. Эсвэл зэр зэвсэгэн хамгаалалт хүртэл үүсгэж болно. За үрс тал нутаг дээрээ байлаа. Тал нутаг дээрээ гэрэн хэлбэртэй хамгаалалт зохилтой. Түүнээс гадна бөмбөлгөн дугуй хэлбэр хүрээ илүүтэй зохилтой. Нохой хэмээх амьтныг өвгөн би яах гэж дурдсаныг үрс одоо нэг тунгааж байна уу? Нохойгоо зүгээр ч нэг сонгочихгүй. Нохойгоо хүртэл цэргүүдээрээ мануулж, цэргүүдийнхээ дүрийг нохойндоо хүртэл хувиргаж, хар мууг дарж, өөртөө олзолж, устгаж болохуйц дүрийг нь хүртэл хувиргаж болно. Тэгэхээр нохойг өргөө гэрийнхээ хаана нь байвал илүү зохилтойг одоо нэг үрс нь минь тунгаана буй за. Буудаллаж сууж байгаа тэр л нутгийнхаа хаана нь ямар цэргүүд, хаана нь ямар шидтэнүүд байрлуулж, ямар хамгаалалт татахаа үрс сайн тунгааж байх хэрэгтэй. 
-    За үрс та бүхнийг ой модон дунд нь үйлс хийх гээд очлоо гэж бодъё. Үрсийг очсон даруйд дайн өрнөлөө. Хар муу зүйлс довтлоод ирлээ. Үрс яах вэ?
-    Хамгийн түрүүнд өөрсийн эдлэл хэрэглэлээ зүүгээд өөрсдийн хамгаалалтаа хийнэ.
-    Эдлэл хэрэглэлээ зүүх гэсээр байтал түмэн хар муу амийг чинь татаад авчихна. Өнхрөөд уначихвал яана! Үрс хэцээ, ташуураа гаргаж ирэх гэсээр байтал хар муу зүйл дайраад ирлээ.
-    Бодлоороо дайтах уу?
-    Тэгэхгүй өөр яахав дээ
-    Дайтахын тулд хамгийн түрүүнд хамт яваа үрсээ хамгаалж, хамгаалалтаа татна. Хүрээн дотроосоо хүртэл дайтаж болно. 
-    За үрс рашаан гал хоёроо зэрэгцүүлээд зэхээдэх. Рашаанаа тагшиндаа хий.
-    За, үрсийн хэлээд байгаа гал хий усан хамгаалалтыг яаж татах вэ? 
-    Гал ус хоёр хоорондоо харш болохоор шууд дарааллуулж болдог юм болов уу даа, хий бол галыг тэтгэдэг учраас болох байх.  
-    Эхлээд ус тэгээд хий тэгээд гал гэж дараалуулах байх.
-    Хийгээ дунд нь оруулаад гал ус хоёроо хоёр захад нь оруулах байх
-    За үр наад дараалал дээр чинь их учир гарч ирж байгаа юм. Үрс галаа өөрсдийнхээ махан биед ойрхон байлгаад үз. Халуун төөнөж байна уу? Гал үрсийн махан биетэй ойрхон байгаад байвал үрс та бүхнийг шатаачихна. Рашаан гадуур нь байвал хар муу эрчим байлаа гэхэд түүнийг өөртөө шингээгээд авчихна. Тэгэхээр гал хий усны хамгаалалт дээр дараалал маш чухал. Үрс хар муу зүйлс ихтэй хотол өргөөнд явж байлаа. Өнөөх энэ хөндий (Улаанбаатар Хот) дотроо явж байлаа. Гэтэл үрс рашаанаа гадуур нь татчихлаа. Тэгэхээр яах нь вэ? Хар муу зүйлсийг нь татчихна. Тэгэхээр хамгийн гадуур нь галан хамгаалалтаа татна. Галан хамгаалалтаа хамгийн гадуур нь татахдаа ямар хэмжээтэй татах вэ? Яаж асаж байгаагаар татах вэ? Одоо үрс урдаа асч байгаа дөлийг хувиргаад үз. Одоо үүнийгээ дүрэлзэн асч байгаа гал болгоё. Үрс эрчмээрээ нэг мэдрээд үз.
     Дор бүрнээ мэдэрцгээхийг оролдлоо.
-    За үрс ямар дүртэй байвал илүү зохилтой байна вэ? 
-    Ямартай ч дүрэлзэж асч байгаа гал илүү их эрчимтэй байх болов уу гэж бодогдож байна. 
-    Ханан хөшөг хэлбэртэй
-    Дүрэлзэхээр дээр нь онгорхой үлдчих гээд, дээрээ бас дүрэлзүүлчихээр битүү юм болчихоод дотор нь амьсгаа давчдаад байх юм. Дотор нь цөмийн лава ч үүсгэж болмоор юм шиг байна. 
-    Хм, тэгэлгүй яахав 
-    За галан хамгаалалтыг татахад их учиг бий. Үрс та бүхэн галан хамгаалалтаар зөвхөн эрчим сайтай үедээ дан ганц галан хамгаалалтыг татвал зохилтой. Хар муу их цугласан газарт галан хамгаалалтыг татаж байгаа юм. Хээрийн салхиар туугдаад ирсэн хар мууг, хуран чуулан тогтсон хар мууг бүгдэд галан хамгаалалтыг татахдаа 108 давхар татах хэрэгтэй. Ганц мод гал болох уу даа?
-    Болохгүй 
-    108 давхар галан хамгаалалт хэрэгтэй. Үрс гурвалжин дүрсээ мэднэ үү?
-    Гурвалжин дүрсийн доор нь бөмбөлөг хэлбэртэй байхыг өнөө цагт юу гэдэг вэ, үрс?
-    Конус 
-    Эсвэл үрс түмэн талт. Наран ээжийг мэднэ үү?
-    Мэднэ
-    Наран ээжийн тэр цацраг бүртэй адил хурц үзүүртэй хамгаалалтыг бас татаж болно. Галан хамгаалалтаа 108 давхар татаад гадуур нь галан хурц үзүүрүүдийг гаргаж өгөх хэрэгтэй. Өнөөх  үрсийн бариад өнхрүүлээд байдаг арзгар бөмбөлөгтэй адил. 
-    Тэр галан хүрээнд гэмгүй хүмүүс гэмтэх үү
-    Яасан ч гэмтдэггүй юм аа үр. 
-    Муу хүч л хоргоддог юм уу?
-    Галын хүчинд хар муу зүйлс л дарагдаж алга болно. Сайн эрчим бол түүнийг гатлаад ороод ирнэ
-    За одоо үрс дөлөө урдаа тавь. За одоо наад дөлөө бодлоороо эрчмийг нь томруул. (Хаадууд бүгд нүдээ анин урд урдаа байгаа лааны дөл дээр төвлөрөв)
-    Эхлээд хэмжээг нь том болго. Түүний дараа өөрийгөө бүрхэж чадахуйцаар том болго. Өөрийгөө бүрхсэн бол энэ өргөө гэрээ бүрх. Түүний дараа энэ хөндийгөө бүрх. Тэгээд Монгол улсаа бүрх. Дараа нь тив дэлхийгээ бүрх. Тив дэлхийгээ бүрхсэн бол ыуцаагаад томоосоо жижиг рүү нь болго. 
-    Үр үрсийн галын дөлийг харж байгаа биз?
 Хэмжээ нь томорсон байгаа биз?
-    Тийм байна, томорсон байна. 
-    Хэ хэ хэ, За буцаад жижиг болсонийг нь анзаарав уу?
-    Тийм байна, эрчим нь ч гэсэн өөрчлөгдсөн байна. 
-    Мөн айхтар байна аа энэ хаадууд нь хэ хэ хэ.
-    За үрс галаа том болгохоор яаж мэдрэгдэж байна?
-    Амьсгалаар орж ирж байгаа агаар халуун болоод багасгахаар буцан дулаан нь буурч байна. 
-    За үрд яаж мэдрэгдэж байна.  
-    Томруулаад томруулаад дэлхийгээ бүрхээд явахаар нэлээн хэцүү ч түр зуур ч гэсэн бүрхэх гээд оролдохоор бүр дуу гаргамаар санагдаад, адуу мал хариулж байгаа ч юм шиг дуу авиа гаргаж дэмнэмээр санагдаж байлаа. Буцаагаад жижигрүүлээд эхлэхэд биеэ хүрээлэх амархан санагдаад, хүч орчихсон нь юм шиг. Бүр хөх галан хөшөг татчихмаар ч юм шиг.
-    Хэ хэ хэ, тэгэлгүй яахав. Гол нь орой дээгүүр хар муу хөрс шороогоор хар муу их гүйдэг гэдгийг л мартаж болохгүй. 
-    За үрд яаж мэдрэгдэв? 
-    Жижиг томыг гаргахад ялгаа байхгүй мэт. Жижгийг гаргаж болж байгаа нь томыг ч гаргахад адил.
-    Том болгоход махан биед яаж мэдрэгдэж байна вэ?
-    Халууцаж байна. 
-    Хэ хэ хэ. 
-    За үрд яаж мэдрэгдэж байна вэ? 
-    Их таатай мэдрэгдэж байлаа. Ер нь энэ гал гэдэг чинь ямар учиртай эд юм болоо гэж бодогдлоо.
-    Та нарын их галд би хүртэл халууцаж байлаа. Хэ хэ хэ.
-    За үрсийн гал хэр өндөр өндөр болов? 
-    Их өндөр өндөр болсон. Бүр их тод улаан өнгөтэй болж байсан.
-    Үрс галын дөлөө дахин нэг томруулж үзээрэй. Галынхаа дөлөө сайн хар. Хэрхэн яаж томорч, хэрхэн яаж жижиг болж байгааг нь сайн анзаараарай.
-    Галан хүрээг татахдаа хамгийн сайн төвлөрөх хэрэгтэй. Галан хүрээг татахдаа анхаарал нэг л сарнивал дахин тат. 
-    Галыг түмэн янзаар хувиргаж болно. Хуйлран эргэлдэж буй гал, түмэн янзаар цацарч буй гал. Дөл нь хурц дээшээ боссон шовх гал гэх мэт. Үрс түүдэг мэднэ үү? Түүдэг дотор өөрсдийгөө орсон мэтээр төсөөлж чадна уу Түүдэг яаж дээшээгээ дүрэлзэн асдаг вэ? Үрс галан гэрийг одоо мэдэх болов уу даа. Гэрийн дүртэй дүрэлзэн асч буй гал. Дан ганц хүрээ татаад зогсохгүй гал дотор үрс сууж болно. Гал гэдэг чинь өөрөө эрчим. Тэнгэрээс буусан, газарт ирсэн тэнгэрийн эрчим. Гал яаж үүссэнийг үрс мэднэ үү?      
-    Сая энэ гал гэдэг чинь ямар учиртай зүйл юм болоо гэж бодож суулаа. Эх дэлхийн гаралтай зүйл юм уу гэхээр бас үгүй болоод, галын амин чанар нь юу юм бол гээд бодохоор нөгөө халуун дулаан эрчмээрээ хүмүүсийг алив оршихуйг тэтгэдэг гэж бодохоор нарнаас ирсэн гэмээр гэж бодсоор аянга цахилгаанаас дэлхийд бууж бий болсон байх магадлалтай гэж л ухаж суулаа. 
-    Магадлалтай биш ээ үр. Аянгаар дамнаж хөрстөд буусан юм. Нарны аянга хөрстөд бууж, ургаа модыг нь шатааж байж, галыг үүсгэсэн юм. Тэр л галыг нь таслахгүй өнөөг хүртэл явж байна. Дэлхий ээжээс үүсэлтэй гал бас бий. Энэ бол өнөөх чулуунууд дотроос үүсгэсэн гал. Мөн байгал ээжийн гал бий. Тэр бол өнөөх үрж байгаад үүсгэсэн гал. Дэлхий ээжийн дотоод гал гэж бий. Энэ бол галт уул. Галын үүсэл бүхэн ондоо бий.
-    За одоо үрс агаар ба хий. Хийгээр хэрхэн яаж, агаараар хэрхэн яаж хүрээ хамгаалалт татах вэ?
-    Хуй салхи шиг эргэлдүүлж татна. 
-    Гал ус хоёрынхоо голд байгаа зүйлийг хар. Энэ бол агаар хий. Галыг тогтоож байгаа нь өөрөө агаар хий. Рашааныг ийм дүртэй байлгаж байгаа нь агаар хий. Энэ хийн давхарга хүрээ бол хоёуланг нь тэтгэж өгнө. Тийм учир энэ агаар хий бол хамгийн сайн анхаарлаа төвлөрүүлж байгаад татах учиртай хамгаалалт юм. Агаар хийг бол хуйларсан хасын эргэлтээр ч хийж болно. Хоёр зөрсөн хасын эргэлтээр үүсгэж болно. Салхин дүртэйгээр ч хийж болно. Агаарыг үрс мөн адил 108 давхарга хийх хэрэгтэй. Тэгэхээр агаарыг захирч сурна.
-    Нэг зүйл асуухад агаар маань хүмүүс биднийг тэтгэж байдаг гол эд. Гэтэл агаарыг яаж үйлчилдгийг мэдэхгүй учир муу зүйлсээс агаараар хэрхэн хамгаалалт татах вэ?
-    Тэр салхиний эргэлдэж байгаа эрчмээрээ харваа намнаанаас хамгаална. Ингэж эргэлдэж байгаа зүйлээр хар муу зүйлс орох тэр магадлал гээч нь хэр их байх вэ?
-    Бага байна.
-    Энэ агаар бол хоёуланг нь тогтоон барихад түшиглэж байгаа. За мөн агаараараа зэвсэг хүртэл хийж болж байна. Зүсэлттэй агаарыг хүртэл хийж болно. Хуйлран эргэлдэх хуй салхийг хүртэл бий болгож болно. Гэхдээ 108 давхраар нь эргэлдэж байгааг бий болгоно. Агааран хана хүртэл үүсгэж болно. Агаарыгаа илүү нягттай хатуу болгож байгаад үүсгэнэ.
-    Яг үүнтэй холбоотой асуулт асууж болох уу? 
-    Болно үр. 
-    Манай энэ дэлхий гариг маань агааран бүрхүүлтэй. Гаднаас ямар нэгэн биет орж ирэхэд агаартай үрэлцээд шатаад дэлхий дээр унадаг. Ихэнх нь шатаад алга болдог. Үүнтэй адил таны саяын айлдсанчлан агаараа сайн нягтруулж өгөхөөр харваа намнаа элдэв хар муу зүйлс ирэхэд тэр үрэлтээс болоод шатаад үгүй болно гэж тунгааж болох уу?
-    Бололгүй яахав. Үрс та бүхний гал хий усан хамгаалалт чинь дэлхий ээж дээрээ оршин байдаг л хамгаалалт шүү дээ. Ус бол дэлхий ээжийн гадарга дээр ил байж байдаг. Түүний дээгүүр агаарын хэд хэдэн урсгалт давхаргууд бий. Түүний гадуур өнөөх үрсийн озон гэж нэрлээд байгаа эд нь галан хамгаалалт болж өгч байгаа. Үрс та бүхэн өөрсдөө дэлхий ээж болно. Тэгэхээр агаарыг бол эргэлдүүлж, хүйлруулж ханан давхарга үүсгэж татвал илүү зохимжтой байдаг юм.
-    За дараагийн давхарга бол рашаан. Рашааныг үрс татахдаа Тэнгэрийн рашаан, газрийн рашаан гэж татаж болно. Дан ганц тэнгэрийн рашаан, дан ганц хөрстийн рашаан ч гэж татаж болно. Рашаан мөн адил хуйлран эргэлдэх хүчээр хуй салхиар эргэлдвэл зохилтой. Мөн адил 108 давхарга байна. Тэнгэр газрынх гэдэг нь юу гэж байна вэ гэвэл хөрсний доор рашааныг татаж өөрийгөө бүрхүүлэх, Хурмаст тэнгэрийн рашааныг тэнгэрээс татаж, өөрийгөө бүтнээр нь бүрхүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ энэ хоёр рашааныг давхар эргүүлнэ. Хуйлран эргэлдсэн хоёр рашаан дунд үрс өөрсдийгөө байгаагаар төсөөлж болно. Үрс гэр барьж үзэв үү? Яг л үүнтэй адил энэ хамгаалалтууд, энэ 3 хамгаалалтыг бол  хаана л бол хаана татаж болно. За үрс хорон хамгаалалтын талаар сайн тунгаааж ирээрэй. Хорон хамгаалалтыг яаж татах вэ? Хар муу зүйлийг дурыг яаж бүлааж усгтах вэ? Хор байнгын ялгаруулж байвал тэр хамгаалалт бусад эрчмүүдээ дарж байна_ Тийм учир хэзээ ямар хорон хамгаалалт яаж татах вэ? Түүнийгээ сайн тунгааж ирнэ шүү. Үрс өргөө гэртээ очоод рашаанаа бодлоороо эргүүлж үзээрэй. Тэгэхээр рашаан нь ямар өнгөтэй болж харагдаж байна вэ Рашааны тольтоон дээр юу бууж байна вэ? Түүнийг сайн мэдэж ирээрэй
-    За үрс энэ олон эдээрээ яаж хамгаалалт хийх вэ? Аль нь хамгаалалтынх, аль нь үйлийнх, аль нь шидийнх, аль нь зэр зэвсэг ямар эрчимтэй байна вэ Тэр бүхнийгээ ялгаж салгаад тунгаах хэрэгтэй. 
-    За ойлголоо. 
-    За үр энэ шар эд байна аа даа. Үүнийнх нь учрыг мэднэ үү? Ташуурынхаа учрыг мэднэ үү? Юунд хэрэглэх вэ? Хэзээ хаана барих вэ?
-    Хагас дутуу мэднэ.
-    Ямар үйлэнд ашиглахаа мэднэ үү?
-    Оюуны, төрийн том л үйлд хэрэглэнэ дээ. 
-    За үрс зэвсгүүдээ юунд ашиглах вэ?
-    Дайтахад л ашиглах байх. 
-    Эд бүхнийхээ дүрийг өөрчилж одоо сурах хэрэгтэй.  
-    За үрс эдүүдээ ав. За одоо наад эдүүдээ ямар ямар үйлд ашиглаж болохыг тунгаа. Яаж хамгаалалтаа болгох вэ? Эд гэдэг чинь нэг байх тусмаа, эгэл байх тусмаа хамгийн эрхэм байдаг юм. За юунд ашиглах вэ?
-    Энэ ташуураар хамгаалалт татаж болох юм шиг байна. Мөн дээрээс нь зайнаас хүчээ, бодлоо, тушаалаа илгээж болох юм байна.
-    Засал хийж болно
-    Эрчим дуудаж болно, амилуулж болно, хар муу зүйлийг тонилгож болно, өөр ямар нэг эдийг үүсгэж болно, хамгаалалт хүртэл үүсгэж болно. Харин яаж дүрийг нь хувилгах вэ?
-    Бодлын хүчээр хувиргана.
-    Харагдаж байгаа энэ эдээ эрчмээр нь хувирга. Бодлынхоо хүчээр үүнийгээ засалд хэрэглэ. За эсвэл зэр зэвсэг болгон ямар нэгэн эдийг нь дуудах устгах үйлд бодлоороо хувиргаад хэрэглэ. 
-    За үр ямар эд болгож болох вэ?
-    Гол нь хар муугаас хамгаалах зориулалттай болов уу гэж бодоод байгаа. Мөн харын эсрэг үйл хэрэгт хэрэглэж болох байх.
-   За хөө хуяг ч болж болно. Хар мууг дуудах эд ч болж болно. Далдын хүчийг дарах устгах ч эд болж болно. Судар хүртэл болгож болно. Харин яаж хувиргах вэ?
-    Сэлэм нум сум гал болгож болох юм шиг байна
-    Юу ч болгож хувиргаж болно. Гол нь яаж хувиргах вэ гэдэг нь чухал. 
-    Эдийг дүрийг нь хувилахад их амархан. Үүнийг бодлын мэлмийгээрээ хувиргана. За мөн шившиж эрчмээр хувиргаж болно. Энэ эд чинь өөрөө эзэнтэй. Эзэнтэй нь ярьж энэ эдийгээ ийм болгох гэсэн юмаа, та минь туслаарай гээд хувиргаж болно доо. Эсвэл дахин амилуулж болно. Энд байгаа амийг нь тэнгэрт дэгдүүлээд үүнийгээ сэлмийн амьтай болгож болно. Усны хүртэл хүч чадалтай болгож болно.
-    Үрс гэнэтийн дайн хар муу зүйлс тойроод хүрээлээд ирлээ гэхэд та бүхэн өөртөө ойр байгаа эдээ аваад хээрийн чулуу байсан ч түүгээрээ зэвсэг болгоод ашиглах хэрэгтэй. Зэвсгийг хамгаалах хамгаалалтын хүртэл зэвсэг болгоно. Амьтай ч бай амьгүй ч бай, эрчимтэй ч бай эрчимгүй ч бай, юунд ч энэ эдийг хувиргаж болно. 
-    За хаадууд хоёр гаргийн дараа хээр гарна, тийм үү?
-    Тэгнэ 
-    Тэр үед өвгөн мань үрсд өнөө гариг заасан эрдмүүдийн дагуу өөрсдийн үрсийн ойр байгаа эд бүхнийг яаж ашиглаж байгааг алсаас өвгөн би шалгаж, өөрөө хар муу зүйлсийг тавьж өгнө. Ямар ямар дүртэй, ямар шидтэй ямар хар муу зүйлс байгааг сайн тунгааж, хэрхэн яаж дарах вэ, яаж өөртөө байгаа эдийг хувилгах вэ гэдэг эрдмээ надад үзүүлнэ. Үрс та бүхэн хамгаалалт татсан ч, өвгөн мань хар муу зүйлсийг туугаад өгнө. Тэр хар муу зүйлстэй үрс дайтаж ирнэ шүү. Хаанаас яаж ирсэн ямар хар муу зүйл байна вэ? Хээрийн өргөөнд очсон байсан ч тэр өвгөн би хар муу зүйлсийг тавьж өгнө. Өөрсдийнхөө эдлэл хэрэглэлүүдийг бүгдийг нь хувиргаж үз. Юу болгож болох нь вэ? Яаж хувиргах вэ? Хоёр гаргийн дараа үрс наадах эдүүдээ ямартай ч биеэсээ холдуулахгүй л юм байна. Хэ хэ хэ. Үүнийгээ тунгаацгаана биз. За өвгөн миний өнөө гаргийн хичээл дүүрлээ.